яагаад өөрөө өөрийнхөө төлөө аз жаргалтай, сэтгэл бардам амьдарч болохгүй гэж...

Бусдыг шүүмжлэх хамгийн амархан, харин өөрөө яагаад бусдын шүүмжлэлийн бай болж тэр дундаас туршлага суун эрчилсэн олс шиг чангарч болохгүй гэж.  

Тиймээ, бид хэдүүлээ билээ, бид хаашаа явж байгаа билээ, бидний өмнө юу байна вэ гээд л олон асуултууд байхад ядаж Монголчууд бид хэн нэгнээ шүүмжлэн хардагаа, сэтгэдэгээ болих хэрэгтэй.

Тэд ч бид ч адилхан жирийн л хүмүүс. Хэрэв бүгд ижилхэн л нэг л зүйл хийдэг ярьдаг, бүгд л адилхан нэртэй бол энэ орчлон ёстой бөөн холион бантан болно шүү дээ.  

Тийм болохоор хажуудаа байгаа нэгнээ хорын нүдээр, сэтгэлээр бүү хар, Түүнд сайхан байгаа учраас тэр дуртай зүйлээ хийг л дээ, магадгүй буруу байж болно. 
Өөрөө энэ бүхнийг үзэж туулж байж амьдралд хат суух ч юм билүү хэн мэддээ.  

Бид хэн нэгнээ шүүмжлэж буй тэр сэтгэхүй нь цаг хугацааг хэр үнэлж байгаагийн илрэл буй за. Учир нь бидний дундуур асар их боломж, аз завшаан, хүч гээд л юм бүхэн зүгээр л холдсоор л байхад хайран цагийг хайртай хүмүүсээ, өөрийнхөө нэг хэсгийг халаглан хардгаа больё.  

Хүн нэг бүр өөрөө өөртэй сэтгэл бардам байж, өөрөө өөртэй чин сэтгэлээсээ үнэнч байгаасай, тэр цагт бусдын буруу ч гэсэн байж л байдаг жирийн л зүйл болно.  

...Энэ хорвоод бид бүгд нэг цэгээс ирсэн юм бол нэг л цэг рүүгээ одно байх. Тиймийн учир өөрчлөлтийг өөрөөсөө хийж, яагаад өөрөө өөрийнхөө төлөө аз жаргалтай, сэтгэл бардам амьдарч болохгүй гэж...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам