Хэнзхэн яргуй шиг миний Монгол

Смотреть 1024x768 обои из категории Красивые Цветы


Хэзээ ч билээ дээ Монгол гэсэн нэрийг сонсож, сүрлэг уухайг нь сонссон харийнхан зүрхээ зүсүүлэн чичирдэг байсан.

Харин өнөөдрийн өндөрлөгөөс харахад хэн хаана Монгол хэмээх нэрийн өмнө сөхөрч байна вэ, Монгол нутгийн минь өр зүрх нь өмөрч байна, өргөн сэтгэл нь сэмэрч байна.

Бид өнөөдөр Монгол гэдгээрээ бахархаж, чадах чинээгээрээ тэмцэхгүй юм бол хэн хэзээ Монголын төлөө гэх вэ.

Гэрэлт наран өөд хүйтнийг сөрөн хэнзхэн яргуй өрсөн тэмцэж байна, Хэзээ ч билээ дээ биш яг одоо миний Монгол , Монгол хүн бүхний зүрх сэтгэлд тэмцэн өндийн ургаж байна.

Өнөөдөр хэдийгээр хүйтэн хатуу байгаа ч бид чадна, яагаад вэ гэвэл бид цөс ихтэй, нэр төртэй хаана ч дахин заяахгүй цор ганц хувь Монгол төрөлхтөн билээ.

Сэтгэлд итгэл байхад  бид бүхнийг хийж чаднаа. 

Монгол эх нутаг минь бид таньдаа амлаж байна. Бидний, миний Монгол Монгол чигээрээ байх болно, байсаар байх болно. 

1 comment:

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам