Сонгууль чамд талархаж байна.


Улс эх орныг маань удирдаж байгаа хүмүүсийн үнэн дүр төрхийг бидэнд харуулж байдаг сонгууль чамд талархаж байна. Үнэн нүүр царай, үнэн дүр зураг, бид хэнээр эх орноо удирдуулаад, хэн хаашаа биднийг зална вэ. Бүр хэлэх ч үг олдохгүй юм.

Ийм ч байгаагүйсэн ийм ч болчих гэж. Бид хаашаа л яваад байна даа. Хайран сайхан залуус минь, хайран сайхан эх нутаг минь, хайран сайхан ёс заншил минь, бидэнд ер нь юу байна вэ...

Энэ бүхнийг зөв тийш нь чиглүүлэхийн тулд зөв сонголтоо та заавал хийгээрэй. Хүн бүр чин үнэнчээр төрдөө , өөрийн хүн чанартаа хэзээнээс зүтгэдэг болох юм бол доо. Олдсон боломж ганц байдаг гэдэг ч, унасан нутаг угаасан ус, энэ монголдоо өнө удаан амьдран, ирээдүйгээ өөдтэй, гэгээтэй, тэнгэрлэг байлгах үйлд хүн бүр зүтгэцгээе.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам