Одон орны дурангаар одот тэнгэрийг ажиглах сайхан боломж

5 -р сарын 21 нд буюу энэ 4 дэхь өдөр Монголын одон орон сонирхогчдын клуб, Солонгосын Ян пён мужийн одон орон ажиглалтын төв, Баянхад жуулчины газар хамтарч 2009 оныг Олон улсын одон жил болгон зарласантай холбогдуулан, олон нийтэд одон орны шинжлэх ухааныг тануулах зорилготой нэг өдөрлөг буюу Старпарийг оройн 21.30-23.00 цагын хооронд Зайсан толгойн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Энэ үйл ажиллагаанд одон орон сонирхдог найз нөхөд, гэр бүл хамаатан садан одон орон судлалыг сонирхдог хэн ч байсан та дагуулаад ирэх боломжтой бөгөөд одон орон судлалыг сонирхдог хүмүүс ирж бусад хүмүүмтэй үзэл бодлоо чөлөөтэй ярилцах гэж байна.

мэдээллийн эх сурвалж

http://www.radioastronomy.blog.gogo.mn

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам