..Өндөр уулын бяцхан горхи урсаж байлаа гэж бодьё

..Өндөр уулын бяцхан горхи урсаж байлаа гэж бодьё. Тув тунгалаг , шүд хага ташим хүйтэн, бяцхан горхи хоржигнон урссаар л. Олон олон горхи уул уулаас эх аван баяр хөөртэйгээр ай сав руугаа урагшилж байна. Тэрээр урдаа таарсан саадийг эвийг нь олон дайран гарч зөвхөн зорилго өөдөө тэмүүлнэм.

Үүн лугаа хүн бүхэн урдаа тааралдсан саадын мөн чанарт бус харин зөвхөн чанадын чанадад буй зорилго руугаа тэмүүлэн өөрөө өөрийгөө даван туулах юмсан. Хүн хэн бүр зөвхөн өөрийн мөн чанар, өөрт нь байх хязгааргүй боломжоо ашиглан амжилттай, одтой байх боломжтой.

Хэмжээлшгүй зах хязгааргүй далайн мөн чанар нь түүнийг бүрдүүлж буй ус, усны дусал бүрээс эхтэй, тэд бие биендээ харилцан хамааралтайн адил нийгмийн эд эс болсон хүн нэг бүрийн үзэл бодол, үйл хөдлөл, хандлага энэ бүхэн ирээдүйн чигийг заадаг болов уу.Иймд анд минь энэ монголын нийгэм ийм байна, тийм байна гэж хэлэх амархан. Харин үүний оронд өдөр асч байгаа гэрлийг унтраая, сул асгарч байгаа усыг хаая, эх хэлээрээ ярьж, биднээс алслан одож буй цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд өөрөө өөртэйгээр ухамсартайгаар тэмцье хэмээн уриалж байнаа анд минь

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам