Бодрол








... шинэ өглөө ирлээ. 

Энэ өглөөг өмнөхөөсөө тэс өөр өглөө болгохыг би хүслээ. Яагаад вэ гэвэл өнгөрөн одох цаг хугацааг үнэлж магтахгүй бол би хэн ч биш ажээ. Тиймийн тул энэ өглөөг энэ өдрийг би миний энэ орчлон дээр мэндэлсэн өдөр биш ч гэлээ миний төрсөн өдөр гэж бодохоор шийдлээ. 

Ингээд өдөр бүхэн өглөө бүхэн яг л төрсөн өдрийн баяр шиг хэмжээлшгүй аз жаргалаар дүүрэн нисэн дүүлсэн тэмүүлэл дүүрэн өдрүүд байг гэж хүссэн юм. Бид бүхэн өөр өөрийн хувь тавиландаа хөтлүүлэн урагшилсаар л байна. 

Жилийн тоотой хэдхэн хоногт л нисэн одох хугацааг хэтэрхий хурдан байна хэмээн гомдоллодог. Шинэ жил, цагаан сар, наадам, гэр бүлийнхнийхээ тэмдэглэлт өдрүүд. Эдгээр өдрүүдийг өмнөх жилүүдийн өдрүүдтэйгээ харьцуулан өмнө нь тийм байсан, одоо ийм байна гэцгээдэг шүү дээ. 

...Өнөөдөр өглөөн нарны туяа өмнөхөөсөө огт өөрөөр тусч байна, өнөөдөр орчлонг би хайр бахдал бүхий бахдан харж дээдлэх болно, өнөөдөр маргаашийн эхлэл, өнөөдөр өчигдрийн үргэлжлэлийн учир зөвхөн өнөөдрөөс эхлэн би өөртэй амьдралд шунан дурлаж, өдөр бүхэн төгс төгөлдөр байхыг өөрөөсөө шаардаж байна.

Өнөөдөр би огт өөрөөр амьдрахын тулд өнөөдрөөс эхлэн өдөр бүр би мөч хором бүхэнд дурлан тэмцэн, тэмүүлэн, энхрийлэн эвийлэн , эр зоригтой тэмцлийн дууч шувуу шиг өөрийн зүрхэн сүмтэйгээ ойр байх болно. 

Хорвоо минь надад хүч хайрла, хойшлон одсон хугацаа үнэлж барахгүй ачтай ч ирж буй цагийг эзэмдэн эзэн нь байхыг хүснэм би

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам