лха таван тэнгэр нь гялалзаж байхад

... Биднийг бага байхад уран зохиолын хичээл л бидэнд хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би хэмээн ухааруулж, холхи газраас гялалзан харагдах оддод дурлуулан, аргалын утаа боргилсон монгол гэрээс орчлон ертөнцийг анх таньж мэдэрүүлсэнсэн.

Үүнтэй адил олон юм чимээгүйхэн үгүй болсоор л байна. Үгүйлж байна, ардын аман зохиолоо, үгүйлж байна сайхан өвөөгийнхөө үлгэрийг, үгүйлж байна алга болсоор байгаа уул толгодоо, үгүйлж байна сайхан монгол нутгаа, үгүйлж байна тэнгэрлэг ард түмнээ, үгүйлж байна эх оронч андыгаа, үгүйлж байна үр хүүхдээ, үгүйлж байна ханиа, хайраа, сайхан билэг ерөөлөөр дүүрэн шүлэг үлгэр хүлхэж өссөнсөн.


Өсөж эрийн цээнд хүрээд эх орноо ижий аавыгаа баярлуулахсан гэж тэмүүлдэгсэн эргээд хартал яаж ч хичээсэн амиа бодоод яваад байж болох ч нэг л бишээ амьсгаа, амьдрал боогдоод байна. Тийм ээ анд минь эх орон нь уйлж байна, ижий далай, эцэг тэнгэр нь уйлж байна.


Эх нутгийн минь зулай дээр лха таван тэнгэр нь гялалзаж байхад эрэлхэг монгол нутаг минь эрх чөлөөтэй дүүлэн нисэг энэ орчлондоо.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам