Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Уулзалт
Энгэрт чинь асах зүрхэн цэцэг болоод эндээс ерөөсөө явмааргүй байна. Цаг хугацааг түр ч болов зогсоогоод чамтайгаа хамт байж хамтдаа хамтдаа л байхсан.
Хаврын дулаан уур хэдий нь оржээ. Шувууд дээгүүр маш дээгүүр хараа хүрэмгүй өндөрт нисэн дүүлнэ. Өндрийн өндрөөс биднийг шоолон өнөөдөр ирж л байгаа биз дээ. Чи тэгэхэд юу гээд байлаа гэх шиг айлгүйтэн ниснэ.
Маргааш дулаахан болох нь тэнгэрийн хаяа улаан байна. Маргааш би ажилтай чи яах вэ гээд уламжлалт асуултаа намайг асуухад :
- Үүрд чинийхээ дэргэд ингээд л байж байхыг хүсэж байна. Чамайгаа дэндүү дэндүү их санаж би. Бүр танай хүнд хүртэл атаархаж нойргүй олон шөнийг өнгөрүүлсэн сэн
гээд л үнслээ. Зүгээр л үнсэж байгаа мэт боловч бид хамтдаа энэ орчлонгоос холын холд өөрийн хайрын орондоо очжээ. Түм түмэн сарнай цэцэгсийн бутан дунд цагаан цэвэрхэн байшин байна. Үүдэндээ жижигхэн усан цөөрөмтэй. Тэнд нь загас жараахай наадан цэнгэнэ. Хажууд нь байх өндөөр модноос олсон дүүжин унжуулж. Салхи зөөлөн маш энхрийхнээр биднийг илэн таалан хайрын цэнгэлээ амтлаач амтлаач гэх шиг нэг эндээс нэг тэндээс үл мэдэгхэн үлээнэ.
Тийм ээ чамайгаа маш их санаж би. Уг нь би бодохдоо би л зөвхөн ганцаараа санаад л гүюүрээд л байгаа юм байх гээд өөртөө бурууг өгөөд байсан юм. Гэтэл намайг дэндүү дэндүү их санаад байсан болохоороо л надаас холдохыг хичээсэн гэлээ. Цаг хугацаа бидний энэ сэтгэлийн шархыг эдгээчих биз гэж бодсон чинь харин ч улам илүү ойр дотно байлгаад байж .
- Миний хайр чамайгаа маш их саналаа . Одоо хэзээ ч дахин орхиж явахгүй . Холоос ч болов барааг чинь харах жаргалыг мэдэрлээ. Одоо хэдүүлээ аз жаргалтай сайхан амьдаръя. Сэтгэл зүрхээрээ хамт гэдгээ нэгэнт мэдсэн болохоор одоо миний сэтгэл амарлаа. Нэг гэрт биш ч гэсэн аз жаргалыг цогцлоож болно тийм ээ гэлээ
Тийм ээ тийм. Би яагаад чамдаа ингэж их дурласнаа ойлголоо. Чи бид хоёр энд ч тэнд ч, тэнгэрт ч газарт ч үүрд хамт байсан юм байж. Тэгээд дээд тэнгэрт эрхлэн наадах 2 бяцхан хүүхэд бие биедээ амлалт өгч. Тэнгэрээс газарт буугаад тэнгэрлэг хайрыг үргэжлүүлнэ гэжээ. Цаг хугацааны тоолол өөр юм болохоор цагийн зөрүү нь энэ дэлхийн нэлээн олон жилтэй тэнцэж гэнэ. Тэгээд л хайртыгаа байна гээд хайрын амьдрал эхлүүлсэн. Харин дараа нь олоон олон жилийн дараа санаандгүй учралаар биесээ олоод салж нэг үзсэн ч сэтгэлээрээ хамтдаа гэдгээ хатуу ойлгожээ.
Аяа Хорвоо минь таньдаа баярлалаа. Голын хайртай амрагаа энэ насандаа дахиж үзэхгүй нь гэж харамсал дүүрэн байсансан. Тэр цаг мөчийг үгүй хийж өгсөнд талархая. Мөрөөдөл шиг сайхан үлгэр шиг хайрыг биелүүлж өгсөнд чин сэтгэлээсээ талархая.
Хараа билчээм далайн эрэг хөвөө дээр зөвхөн бидний л гэгдэх мөрөөдлийн цагаан байшин. Байшингийн 2 давхраас далайн мандлыг харах хичнээн сайхан байдаг гээч. Намуухан ая дуурсана. Магад өнөө ирээдүйн жаргалыг залан дууднам зэ.
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment