Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Би үхэр Монгол
Хуурийн чавхдас хуй салхи шиг түрэн хурайлан хурайлан энхжингийн үүдийг нээж байна. Цан хүүрэг савсуулан цахилж яваа гөрөөс шиг, сунан сунайх талын хөх чоно шиг тэнгэрлэг хийморио тэнд эндгүй дуурсган байнам.Азтай, одтой, хийморьтой, атганд нь амжилт багтсан, аманд нь ерөөл бялхсан азийн бардам монгол хүмүүн би тэнгэр өөд цэх бардам харж тэртээх ирээдүйн жаргаланг мэдрэн , цээж тэнэгэр цэх шулуун зогсож байна.Хажуу хавирганаас хайрах хатуу хүйтэнд үл ажран хангай шиг хайрхан уул ус, нутаг гол гольдролдооо уусан шингэж байна.
Хаврын урьтай хамтатган хан байгалиа, халуун цуст Монгол зоноо хийморь цог жавхаа өөд уриалан хамтдаа хүч түрэн зүтгэж байна.Тиймээ би үхэр Монгол, Тэнгэрийн Монгол, тэнхээ мэдэн би элэг зүрхээрээ мөлхөн эх болсон нутагаадаа тэмцэж байна. Энэ биеээ хугаслан эх үрсээ эвийлэн эх байгалиа хамгаалан, эмгэд өвгөдөө дээдлэн төрөө дээдлэн тэнгэртээ сүслэн сүслэн тэвчээр итгэл заан сүрлэг өндөр хангай шигээ сүр бардам төвхнөж байна.
Хувьтай жилдээ хураасан үрээ, хойтон жилдээ арвижуулдаг өнө эртний түүхээ үр удамдаа дамжуулан суугаа миний, таны хичээл зүлтгэлээр мөнхөд Монгол минь мөнхжин бадарч байг. Сүр сүлд нь тив дэлхийг донсолгосон, төрийн сүлдээ тэргүүндээ залсан тэнгэрээс улбаатай бидний түүх түм буман жилтэй дуурсаг.Хэцүү хүнд үед амттанаас алслан, амиа галаа өргөдөг өргөн түмэн минь өнөөдөр хамтдаа өөдрөг сайхны төлөө өрсөж ухаажин тэмцье.
Тэртээ зууны эхэнд Тэнгэрлэг нэгэн хүү энэ монголд минь төрсөн юм. Тэнгэртэй анд барилцан гэр улсаа, төр улсаа түвшитгэсэн, арван гурав дахь үе бид арчаагаа алдан суух юм гэж үү. Агуу том Бурхад амин Монголоо хамгаалаад алсын алс дахь жаргалант улс руугаа одолгүй аминчлан биднийгээ хамгаалдаг юм гэнэ лээ. Тийм л учраас биднийг тэнгэр нь дандаа харж явдаг юм.
Тиймээ, дээрээ Бурхадаар хамгаалуулсан, дэргэдээ эцэг хайрхан ижий далайгаараа энхрийлүүлсэн ээ дээ бид азтай улс шүү. Эвээ хүчээ нэгтгээд эрин зууны энхжингийн орон энэ монголынхоо төлөө байгаа бүхнээ өргөе.
Тэнгэр та мэдтүгэй
Газар та болгоотугай
Далай та оршоотугай
Ум сайн амгалан болтугай.
Миний монгол мөнхөд оршиг
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment