Эргэцүүлэл

Тийм ээ би саяхан ойрд уулзаагүй найзтайгаа тааралдлаа. Удахгүй тэтгэвэртээ гарах санаатай юм байх. Ихэнх насаа энэ л ажилдаа зүрх сэтгэлээ зориулсан тэрээр өмнө нь ийм дуу шуу муутайхан таардаггүйсэн.

Би түүний ярьсан үг бүрийг бодох тусам энэ байдлаас гарах арга зам байх л ёстой хэмээн бодсоор л сууна. Тийм ээ хамтдаа бодьё л доо.

Манай улс эдийн засгийн хямралд нэрвэгдээд ажилгүйдэл ихдээд гэх. Сайхан сайхан хүмүүс минь алслан одоод л, ард нь эх орон нь юу болж байна гээч таминь ээ. Өдөрт 200 -аас 300 хятад иргэн монголд ажил хийхээр магадгүй эрчүүдийн минь орон зайг эзлэх гээд хошуурцгааж байна. Эх нутгийн минь алтан хөрс шороон дээр буунгуутаа сурсан заншлаараа шүлсээ хаялцгааж байна.

Монгол хүн битгий хэл монгол адуу хичнээн холоос ч нутгаадаа гүйсээр нэг л өглөө уяан дээрээ ирээд дүүхэлзэн байдаг тухай домгийг мөн ч олонтаа сонсож уйлж байж билээ.
Дайны жилүүдэд хилийн цаана тулалдаж байсан эрчүүд минь хилийнхээ баганаас адис аван эх нутгийнхаа шороон дээрээ хөрвөөн энэ бол миний эх орон гэж харамлан, бахдан харьд алдаагүй юм шүү хэмээн баярын нулимс унагааж байсныг түүх мартаагүй.

...гэтэл өнөөдөр монгол маань юу болоод байна даа. Хамтдаа бодьё, хамтдаа шийдье. Монгол хэмээх агуу том орон зайд миний энэ эргэцүүлэл юу ч биш байж болно л доо. Гэхдээ л харамсаж байна, бид хаана байна вэ, яах вэ одоо....

Анд минь та ч бас үргэлжлүүлээд бодоорой...

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам