Гэрлэн тэврэлт

Зүрхэнд хадгалагдсан олон нууц
Зөрж одох орчлонд хөвөрсөөр л
Илчилж болохгүй нандин нууц
Энх өглөөний наран адил эрхэм юм

Баярлаж байгаагаа хэлж болох ч
Баясан хөөрснөө илэрхийлэх боломжгүй
Хүмүүний ертөнцийн гайхамшигт аалзны тор
Хэдий болтол энэ ертөнцөд үргэлжлэх бол


Гэгээн гэрэл мэлс хийн үүрийг бидэнд тэврүүлдэг шиг
Ялдамхан үрээ энхрийлэх адил
Яасан их биднийг халамжилна вэ

Аяа гэгээн гэрэл минь чи минь илч дулаан өгнө
Чи минь итгэл найдварыг  өвлүүлнэ
Анзаараагүй явсан он жилүүдийн уртад
Алдаж оносноо энэ насандаа л эргэн тунгаанам

Амьдрал таны өдөр бүхний сургамж
Алс холоос нандин эрдэнийг шингээнэм

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам