Миний зурсан зургууд 1

Сайн байна уу? 

Хүний сэтгэл гэдэг  хязгааргүй уудам байдаг буй за. Бид хэн нэгнийг хайрлана,  дурсана, биднээс нисэн одсон өвгөд эмгэдээ хайна,  өглөө бүхэн мандах нарнаас илч дулаан горилно. Бид үнэндээ энэ сайхан орчлонд дээр яаж яах гэж юу хийх гэж ямар түүхийг бий болгох гэж ирсэн юм бол....

Анд минь таньд зүгээр л талархаж байна,
Талархалын цэцэгсээ өргөн барья, хүлээн авна уу...






4 comments:

  1. Tiimee duu mini, bid Gazar delhii deer amidarch baigaani uchirtai... tuunees bish bidneer enehuu tansag yertonts yugaa hiih bilee gej bodogddog. Chi zailshgui baih yostoi uchiraas l amidarch, hairlaj, temtsej, zovj zuderch, bayarlaj hoorch yavaa... Magadgui hemjee hyazgaargui, ene bayan tansag Orshihui chamaar ene l tsetsegsiig zuruulahyig, bas ene tsetsegsee humuust chin setgeleesee urgon barihyig hussen ch baij bolohshuu dee...

    ReplyDelete
  2. Ямар гоё зураа вэ. Үнэхээр гэгээлэг байлаа. Мөш гоё гэгээлэг блог байна.

    ReplyDelete
  3. их гоё юмааа, амжилт хүсье дандаа ийм сайхан зүйлсийг хүмүүст хүргээрэй

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам