өврийн дэвтрээс

Энэ орчлон хорвоод сэтгэлээр унах, амьдралд итгэлгүй болох гээд л маш олон биднээс шалтгаалахгүй зүйлс тохиолддог. Тэр үед түр зогсож байгаад элдвийг эргэцүүлэн тунгаан бодож, Танд урам дэм өгч байгаа бүхнээс суралцаж эхлэхэд миний өмнө үүссэн зүйлс хичнээн өчүүхэн өрөвдмөөр болохыг хараад ичих шиг болдог. 

Ингээд л өглөөний гэгээн нарны илч, үзэсгэлэнт цэцэгсийн ургах гэсэн тэмүүлэл, аниргүйхэн алсаас анивчих одод, хажуу айлын эмээгийн арц хүжний үнэр, гадаа тоглох хүүхдийн инээд, хацар илбэх салхины илгээмж гээд л юм бүхэн  энгийн хэрнээ уялдаа холбоотой. 

Нас ахих тусам Нулимс ойртож аливааг хайрын сэтгэлээр харах нь хүмүүний амьдралын нэгэн жаргалан болох нь юуных вэ? Анд минь Таны амьдралд сайхан бүхнийг ерөөе
2019.11.01 УБ хот

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам