Шинэхэн солонгон 🌈 зам зурайнам

Гэрэл бүхэн  гэрэлтэнэ 🌞 басхүү үл гэрэлтэнэ🌚
 Дуу чимээ 🔊🎶 бүхэн  дуурьсана басхүү үл дуурьсана

Аминчлан нандигнах нэгнээ уяаг нь тавьж одуулахуйд
Асар уудамхан тунгалагханд уусан уясан нэгднэм 

Мянгантаа ирж мянгантаа буцахдаа
Мэгдэн сандарсан нь хэд билээ
Минийх минийх хэмээн бид мунхаглан мунхаглахдаа
Мөнхөд барих сансрын олсноос баттай зуурчээ

Таван махбод нь гурван цагтаа өгсөн уруудсаар хичнээн олон тойроо бол

Таван язгуурын Гэгээн маань гурван үе бүхэнд ачилсаар л байж дээ

Гагц аврал маань одохдоо амин захиасаа өвлүүлсэн байж
Ганцаар үлдэх тэрхэн цэгт өрөө 💌 өөрийгөө уудлан нэхэн ухаажнам одоо

Аминчлан барьсан алтан 🏵🕸 тороо ч 
Амандаа хүлхдэг амтат бурмаа ч
Үзээд барьсанд боддог миниймхэрэх сэтгэлээ ч
Үүсэл төгсгөлийн хуулинд өнөө би өргөе

Шинэхэн солонгон 🌈 зам өмнө минь өнөө ихэрлэн зурайнам
Шинийн арван бүхэнд болзсон зүгтээ амирлахад дадуулья

Гэрэл 🌟бүхэн  дуу чимээ🎶 бүхэн огт оргүй аж...

2023.09.24 
Намрын дунд цагаагчин 🐓 сарын шинийн 10-ны хөхөгчин🐓өдөр. 

УБ хот.Бага тойруу

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам