Beautiful cosmic dance...
Галактикийн хамгаалагч ах дүү хоёр
Гэгээн дүрээрээ хаяахан ирэхэд
Наран ээжийн танхилхан үрс
Нандин нөхөрлөлөө улам бататгана.
Хөхрөх огторгуйн чандмань эрдэнэ дэлхий минь Та
Хэмжээлшгүй уярам дулаан сэтгэлээ
өргөн дэвшүүлнэ үү.
Одод хязгааргүй хязгаараа даван туулсаар л байг.
Оройн чимэг болсон нь Сансрын үзэсгэлэнт бүжгээ бүжсээр л байг.
Орчлон ертөнц аз жаргалаар бялхан бялхсаар л байг.
Одоо яг одоо энхжингийн эрин нээгдлээ .....
2020.12.22. 01.32
Улаанбаатар. Бага тойруу
П.Дэлгэржаргал
No comments:
Post a Comment