олон зуун жил ганцаардсан ч саран гоо бүсгүй хүлээсээр л
олон олон удаа эргэлдсэн ч орчлонгийн түүх дуусашгүй ээ
өнөөдөр л эхний бөгөөд эцсийн дэвэлтээрээ хорвоог тольдох эрвээхий
өнө удаан эрхэсийн доор эрхлэн нялхрахыг юутай их хүснэм бэ
алтан нарны гэрэлт илчинд дагжин чичрэн зогсохдоо
алган дээр буух оддын тоосонд мөрөөдлөө нисгэнэ
хүүхэд шуугисан инээд хөөрийн дунд ч тэрээр
хэмжээлшгүй их ганцаардлыг юутай их мэдэрнэм бэ
сүүлчийн навч хүйтэн салхинд тууугдан туугдахдаа
сэхүүн бардам нахиаг бүйвээлэн бүйвэлсээр одлоо
уудам хорвоог тольдох гэгээн тунгалаг мөрөн нь
уйтай орчлонгийн энэрлийн дуунд уярмуй
No comments:
Post a Comment