Зүрх минь оволзон
Амьсгал минь түргэснэ
Чамайгаа санах тэр л агшинд
Чанадын жаргаланг эрэн бэдэрнэм би
Алслан одсон цагийн эргэлт
Одоо өмнө минь гэрэлтэн гийнэ
Бодол минь салхи хөлөглөн нисэхүйд
Сайхан ерөөлөөр цэцэглэн чимэглэлээ
Чинийхээ зүрх рүү аз жаргалыг
Мянга мянган дүрд хувилган илгээе юу
Хайртай бүхний тань дотор
Хан хорвоо дэлгэрэн дэвжинэ
No comments:
Post a Comment