Бурханы амь амьсгал амьтай бүхэнд шингэхдээ яасан их баяр хөөртэй байдаг бол.
Хязгааргүй уудамд сансрын түмэн живаа, тоолж баршгүй их урт удаан, цаг хугацаа хэмээн нэрлэгдэх тэр их аянаас мултарч гараад энэ жаалхан эх дэлхийдээ ямар их үнэ цэнээр бидний энэ насны амь ирсэн юм болоо?
Хүссэн ч хүсээгүй ч бид орчлонгийн их наадгайн үнэт тоглогчид шүү дээ.
Зөвхөн амин хувиа бодолгүй орчлонд бүхнээ даатгая.
Гайхалтай сайхан хувь ерөөл, тавиландаа талархая.
Дараа нь үзэсгэлэн төгс цэцэгс мододод хувирахдаа өсөлт хөгжилт.
Ингээд ан амьтан, өт хорхойнд хувилахдаа магадгүй арваганан тарвалзаж, амь амьсгал дуу чимээ, зан араншин гээд л бүхэнд суралцжээ.
Агуу мэт боловч дахиад л уудам орчлонгийн өнөөх л элсний ширхэг.
Гэсэн хэдий ч бид бол ирээдүйн бурхад
Орчлонгийн баяр жаргалангийн эх ундарга.
Оргилон гарах тэмүүлэл
. ..
No comments:
Post a Comment