Чамайг надтай учруулахад
Чин сэтгэлийн үгээ
Чамдаа би хэлсэнсэн.
Улирч одсон мөч
Уртын дуу шиг цуурайтнам
Урьхан хонгор салхиар
Уруулыг минь нэгэнтээ шүргэнэ үү.
Өмнө нь одоо ирээдүйд ч
Үеийн үед бидэн хоёр
Үргэлж хамтдаа байсан болоод л
Өр зүрх минь чамруугаа тэмүүлнэ үү
No comments:
Post a Comment