Уралдааны шагнал гардуулах ёслол 2013 оны 6-р сарын 22-ны өдөр Монголын Урлагийн Зөвлөлийн “Улаан гэр” галерейд "Алтан хальс" холбооноос зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр уралдаанд оролцсон 26 бүтээлийг олон нийтэд хүртээл болгож эхний 5 байрт шалгарсан бүтээлийг зарлав.
Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд кино зохиолч, найруулагч Д.Төрмөнх, төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, кино найруулагч Т.Мөнх-Оргил, МУЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, урлаг судлаач Ж.Бодьбаатар нар багтсан болно.
Дараах 5 бүтээл "Улаанбаатар Олон Улсын Кино Наадам"-ын хөтөлбөрт оролцох эрхийг хүртлээ.
 
5-р байр: "Диваажинд" - Б.Цэвээндулам.
 
4-р байр: "Галзуу хүний өдрийн тэмдэглэл (Хөдөлгөөн)" - Б.Итгэл.
 
3-р байр: "Зураас" - А.Нямцэрэн.

Гуру Медиа-ийн нэрэмжит 3-р байрын 300.000₮-ийн мөнгөн шагналыг кино найруулагч С.Бямба гардуулав.
2-р байр: "Араншин" - Д.Доржханд.

Монголын Урлагийн Зөвлөлийн нэрэмжит 2-р байрын 500.000₮- ийн мөнгөн шагналыг МУЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа гардуулав.
1-р байр: "Нүүдэг чулуу" - А.Оюунзаяа.
 
 
Бодь Электроникс компанийн "Энтера" дэлгүүрийн нэрэмжит 1-р байрын 1.000.000₮-ийн мөнгөн шагналыг олгож, "Алтан хальс" холбооны нэрэмжит цомыг гардууллаа. Мөн уралдаанд оролцсон бүх уран бүтээлчдэд талархал гардуулснаар Монголын андерграунд кино уралдааны шагнал гардуулах ёслол өндөрлөв.
 
Монголын андерграунд кино уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Бодь Электроникс”-ийн “Энтера” дэлгүүр, ивээн тэтгэгчээр Монголын Урлагийн Зөвлөл, Гуру Медиа, Непко Хэвлэлийн Газар хамтран ажиллаж, ХААН Банк, МУЗ-ийн “Улаан гэр” галерей дэмжлэг үзүүллээ. Мөн “Боловсрол Суваг” ТВ мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр, “Оллоо” ТВ, “Гоодаль” сэтгүүл, Нийслэл хөтөч, Топ99 вэбсайт, “Е-магазин” онлайн сэтгүүл мэдээллийн ивээн тэтгэгчээр тус тус дэмжин ажилласан юм.