Uvertura - Unu Munh Oron (with lyrics)

1 comment:

  1. Тиймээ. Эх орон минь Та зүрхэнд мөнх, Та сэтгэлд мөнх.
    Та бидний тэнгэр, Та бидний эрх чөлөө, Та бидний юм бүхэн.

    Та бидний цаг хугацаа , Та бидний ирээдүй, Та өөрөө түүх, Та оршихуйн учир шалтгаан билээ.

    ... уйлж байна,
    даарч байна,
    эмтэрч,
    элэгдэн
    хорогдож байна
    миний эх орон бас
    дэлхий эх минь.

    Үнэндээ бид хүмүүн заяанд төрөхдөө товлож төрдөгсөн билүү. Бас товлож буцдагсан билүү. Бид хязгааргүй орчлонгийн хумхийн тоос. Бид цаг хугацаа хэмээх элсний өчүүхэн ширхэг нь, цохилох анир нь.

    Амьдрал хэмээх хэмжээлшгүй далайгаас бид баяр жаргаланг хангалттай хүртдэг хэрнээ юунд буцааж өгдөггүй юм бэ.

    Тиймээ. Эх орон минь Та зүрхэнд мөнх, Та сэтгэлд мөнх.
    Та бидний тэнгэр, Та бидний эрх чөлөө, Та бидний юм бүхэн.

    Таньдаа мөргөмү.

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам