Мөнх Тэнгэрийн Хүчин дор..





munkhtenger 
.. Аливаа нийгэм шүтэн дээдлэх үзэл санаа, мөрөөдөлтэй байдаг. Хувь хүн ч ялгаагүй. Харин Монголын хувьд сүүлчийн 300 - 400 жилийн туршид бидний юу шүтэж бишрэхийг гадныхан зааж ирэв. Коммунизм, буддизм гээд бидэнд өвлөгдөөгүй, түүхэээс маань уламжлагдаагүй үзэл санааг хүчээр тулгаж ирсэн билээ. Өнөөдөр бидэнд бас л капитализмыг зүсэн зүйлийн аргаар тулган хүлээлгэж байна. Ингэж бид үндэстнийхээ хувьд өөрсдийн үзэл бодолгүй шүтэн дээдлэх үнэт зүйлгүй явсаар л байна.


Уг нь эзэн Чингисийн үеэс бид Мөнх Тэнгэр шүтээнтэй байсан билээ. Тэр шүтлэг маань өнөө цагт бүдүүвчлэгдсэн, дампуурч завхарсан, буруу зөрүү, худал хуурмаг нь дэндсэн "бөөгийн" гэх хуурмаг ёс заншлаар л оршиж байх шиг.
Мөнх Тэнгэр гэж юу вэ?  Ер нь энэ ойлголтонд тодорхойлолт өгч болохуу? логик ёсоор чухам яaж тодорхойлогдох ухагдахуун бэ?
Мөнх Тэнгэр бол орон зай, цаг хугацаагаар хэмжигдэх боломжгүй, үзэгдэх хийгээд үл үзэгдэх гэрэл гэгээний орон юм. Шинжлэх ухааны хэлээр квантын орон, мэдээллийн нэгдмэл орон гэж болмоор.
Чухам эндээс л  орон зай, цаг хугацаатай, мөнх бус юмс үзэгдэл илрэн гарч, орчлонгийн хөдөлгөөн, хөгжилд "оролцон явсаар"  Мөнх Тэнгэр - гэрэл гэнээний оронд эргэж шингэдэг аж.  Мөнх Тэнгэр бол буй бүхнийг бүтээгч, оршоогч, эвдэгч гэрэл гэгээний орон юм.

Мөнх Тэнгэрийн Хүчин дор... Мөнх Тэнгэр бол хэмжээ хязгааргүй, цаг хугацаагүй, оршин буй юм бүхний эх булаг тул түүний хүч мөн л хэмжээ хязгааргүй, зах хугацаагүй, мөнхийн бүтээлч хүч байх нь мэдээж.  Энэ бол сансар орчлонгийн түгээмэл эрчим хүч-энерги гэж үзэж болно. Энэ хүч орчлонгийн юм бүхний салшгүй хэсэг, тэдгээр юмсын амьдралыг тэтгэгч хүч.

Оршин буй, хөдөлж, хөгжиж буй юм бүхэн энергийн хувирал - энергийн нэг төлөвөөс нөгөө төлөвт шилжих хэлбэр. Өөрөөр хэлбэл орчлонгийн юм бүхэн Мөнх Тэнгэрийн Хүчний давтагдашгүй нэг л илрэл. Юм бүхэн энергийн бодьгал илрэл бас хувирал.

Мөнх Тэнгэрийн Хуулиар... Мөнх Тэнгэрээс "төрөн гарч буй"  бүх юм өөрийн жам хуультай боловч, Орчлонгийн түгээмэл хууль болох Мөнх Тэнгэрийн  Хууль дор эргэж, хөрвөж, орчиж, орших аж. Тэр хууль бол хувирал, өөрчлөлтийн хууль. Энэ хууль бол оршин буй юм бүхэн "захирагддаг" гэгээн хууль. Ертөнцөд өөрчлөгддөггүй юм гэж нэгээхэн ч үгүй.  Хөгжил хөдөлгөөн, хувирал өөрчлөлтөөс гадна үлддэг юм гэж огтхон ч байхгүй. Эд эс, ургамал цэцэгс, уул ус, газар дэлхий, гариг одод бүгд Мөнх Тэнгэрийн хуулин дор... Хүний бие, сэтгэл, оюун санаа, хувь хүн хийгээд нийгэм, хүн төрөлхтөн бүгд энэхүү мөнхийн хуулийн үйлчлэл дор...
Шинжлэх ухаан, үзэл бодол, онол номлол, сургаал суртал ч мөнх бус. Бүх юмс Мөнх Тэнгэрийн хуулиар явагдана.  Энэ бүхний эцэст би чухамдаа юу гэж хэлэхгээд байна вэ гэвэл нэгэнт ийм цорын ганц эх булаг - Мөнх Тэнгэр, юунд ч дийлдэшгүй асар их хүч - Мөнх Тэнгэрийн хүч, яагаад ч зөрчих боломжгүй Мөнх Тэнгэрийн Хууль гэж байгаа тул хөдөлшгүй номлол, хуурамч үзэл суртал онолыг бие биендээ тулгаж алалдаж байх нь утга учиргүй мэт санагдана гэдгийг л хэлэх гэсэн юм. Юуг ч өөрчилж болно, хөгжүүлж болно. Юм бүхэн өөрчлөгдөнө, хувирна, хөгжинө. Учир нь Мөнх Тэнгэр, Мөнх Тэнгэрийн Хүч, Мөнх Тэнгэрийн Хууль аливаа өөрчлөлт, хөгжил, хөдөлгөөний шалтгаан болдог билээ.

З. Эрдэнэбат
eh survalj http://www.orloo.info

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам