ерөөлөөр учирсан Миний-Монгол

 

ерөөлөөр учирсан Монгол эх орныхоо төлөө бидний хийж,  бүтээж чадах зүйл хэмжээлшгүй их билээ. Эх орноо гэсэн эрхэм нанди  мэдрэмж л биднийг  аливаа бүхэнд урамшуулж, монголоо гэсэн бахархал омогшилын өндөрлөгт аваачдаг юм болов уу.

Хүүхэд бүхэн инээд хөөр, баяр жаргаланг,  хайрыг бидэнд харамгүй авчирдгийн адил бяцхан хүүхдүүдийн маань  эвлэгхэн дуулах ардын дууны аялгуу, хуурын анир томчууд бидэнд ч бас эх орныг маань уянгалаг тансаг болгон бэлэглэж хэзээ тасрашгүй Монгол амин хэлхээг мөнхөд орчлон хорвоотой холбох мэт ээ...

Ийм нэгэн Галбингаа нэртэй  ардын дуу, хуураа дээдэлсэн багачуудын өргөөг нээлээ.

Мөнх хөх тэнгэрийн дор
Миний Монголын үрс
Монгол гэдгээрээ бахархаж байх болтугай....

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам