Монголд ирээдүй гэж байна уу?

Бид хэдий болтол муусайн эрлийз хурлийзуудад эх орныхоо хувь заяаны жолоог атгуулсаар байх вэ?

Хэрэв тэд үнэхээр монгол юм бол яагаад казастан шиг дэлхийгээр нэгэн тархан байгаа элэг нэгт ахан дүүсээ эх орон руугаа авчрах нөхцөлийг олгохгүй байна вэ? Хичнээн олон мянган монгол хүн эх орондоо ирэхсэн гэж бодож байгаа гээч. Тэд өдөр бүхэн монголынхоо одот тэнгэрийг санагалзан сүүгээ өргөдөг, сэтгэл итгэлээ хандуулдаг, монголоо мөхөж байгааг шимшрэн харж мэдэрч үйлээ барж байгаа, монголоо харьд ачуулаад явуулчихгүй л юмсан хэмээн амиа, амьсгалаа анирдан байна.

хэрэв тэд үнэхээр л монгол юм бол яагаад монгол хүний эх орондоо амьдрах эрхийг хангахын төлөө ямар нэгэн зүйлийг хийхгүй байна вэ, яагаад яагаад яагаад?

Учир нь тэд бол олдмолууд, тийм болохоор л тэдэнд өр зүрх гэж байдаггүй юм байна, тэдэнд монгол амь амьсгал, монгол яс, монгол цус, монгол хүн чанар гээч зүйл яс мах, цусанд нь шингээгүй учраас олдсон жаахан боломжоо ашиглаад идье ууя гэж бодох нь аргагүй шүү дээ. Тэд яваад л өгнө.

Харин бид энд байгаа, энд мөнхөд оршихиин учир оршин тогтнол орон зай, бууриа, монгол мөн чанар яс, цус, монголоо гэсэн юм бүхнээ авч үлдэх хэрэгтэй. Мөч бүхэнд монголоос минь асар их хурдтайгаар аливаа монголын баялаг бүхий л нүх сүвээр гадагшилж байна. яг л монголын маань бүх ус гадагшилдаг шиг. Хамаг л оюунлаг авьяастай хүмүүс энэ нийгэмд итгэл сэтгэл мэдрэл эрүүл мэндээ алдаад байгаа учраас үлдсэн өр зүрхээ бүрэн бүтэн авч үлдэхийн тулд л явсаар л байна, хортой хүнс идээд, хортой орчинд хортой шинжилгээгүй ус, давс, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсээр монголчууд хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчинд нэрвэгдээд мөнхийн нервийн эмзэгшилтэй, хардах өвчтэй хүмүүсийн арми нэмэгдсээр ...

Нар өглөө мандаад үдэш жаргадаг шиг, улирал солигдон он цагийн эрхээр цаг хугацаа түүx болон үлддэг шиг нэгэн өндөрлөгөөс нэгэн цаг хугацааны зааг дээрээс харахад монгол байхгүй болоход ойрхон байна, маргааш танай гэрийн өмнө дүнхийж байсан уул оргүй алга болоход та гэрээ хаана байдаг гэж баримжаалах вэ, байсан юмсандаа гээд хорин нэгэн мянгаа атгасаар хатсан навч шиг хаашаа ч юм хийсээд замхрах юм гэж үү?

Гэтэл өнөөдөр монголд юм бүхэн эрх мэдэлтнүүдийн сайн сайхны төлөө үйлчилж байна. хүн амын ихэнх масс төрөөс олгосон хэдэн төгрөгөндөө хавчигдан бүгд л зээлийн нийгэмд шилжээд тарчигхан амьдарч байна. Төр буюу хууль үйлчилдэггүй цөөнхөд зориулсан төрийн болон үйлчилгээний бүхэл бүтэн алба монголын татварын том толгойлогч болон данхайж байна. Гэтэл татварыг бүрдүүлэгчдийн эрх ашиг ажиллах нөхцөлийн төлөө хэзээ ч юм хийгээгүй, хийх ч үгүй. учир нь цэвэр цусны монголчуудаас айж байгаа нь тэр. Тэд хавчих тусам улам сайн хичээн ажилласаар л байдаг.

Хамгийн ойрын жишээ гэхэд замын цагдаа зөвхөн дохиогоо хангинуулах дарга нарын бөгсийг долоох шахан замын урсгалыг өөрчлөн байж тушаал биелүүлж байна, хажууханд нь бага насны хүүхэд зам гарч байна уу, авто осол болсон байна уу, замын бөглөрөл ямар байна энэ бүхэн тэдэнд үнэхээр хамаатай юм гэж үү, энэ цагдаагийн буруу биш харин олдмолууд ард түмнийг басамжан доромжилж төрийн, төсвийн, үйлчилгээнийхэн гэсэн тодотгол хаяг пайз зүүн биднийг дуртай тийшээгээ утсан хүүхэлдэй шиг хөдөлгөсөөр...

Гэтэл төр өөрөө хаа холоос тоглогчийн утсан хүүхэлдэй болсон байвал яах вэ?

Тэгэхээр бид хаачих вэ? Монголын ирээдүй ямар байх нь тодорхой. Буух эзэнгүй, буцах хаяггүй илгээмж мессеж монголыг хааш нь чиглүүлсээр байна вэ. Бидний дараагийн зогсоол, бидний дараагийн түүх хэрхэх бол...
өнөөдөр эмнэлэг зөвхөн танил тал мөнгөтэй нэгэнд нь үйлчлэхээс биш даатгалаараа эмчлүүлэгч нэгэн өдөржингөө дугаарлаад ажил тарахын алдад бараг л эмчлүүлэсэн нэр зүүгээд буцаж байна, өнөөдөр монгол шөнийн цэнгээний улс болсон гэдэгт хилсдэхгүй оройн цагаар вампир шиг бөөн ганган хүн сүргийн армийн шоу цэнгээний үйл ажиллагаа үргэлжилсээр, гэтэл монголд өнөөдөр эр цэрэг хэрэгтэй байна, монголд өнөөдөр өөрсдийн дотоодын үйлдвэрлэл хэрэгтэй байна, өнөөдөр монголд монгол хүн хэрэгтэй байна...

олдмолууд, дээр нь утсан хүүхэлдэйн тоглолт, хаана байгаа нь мэдэгдэхгүй утсан хүүхэлдэйгээр тоглогч Монголын юм бүхнээр дэндүү эрх дураараа тоглосоор байх юм гэж үү? Бид харсан ч хараагүй, мэддэгч мэдээгүй дүр эсгэх юм гэж үү? Бид амьд байхын тулд идэж байна уу? идэхийн тулд амьд байна уу? Бид хаана байна вэ? Монголын ирээдүйг, өөрийнхээ ирээдүйг юу гэж төсөөлж байна вэ?

Хорь гучин жилийн дараа Монголоос юу үлдэх вэ? Монголд ирээдүй гэж байна уу?

2 comments:

  1. Төрийн бодлого үргэлж далд байсаар ирсэн. Жижигхэн Монгол оршсоор л ирсэн. 200 жилд манжууд бараагүй, 70 жилд ах нар дийлээгүй. Яаж ийж байгаад сиймхийг нь хараад оршсоор л ирсэн. Цаашид ч ийм байна гэж итгэдэг

    ReplyDelete
  2. Mongol maani gadniihand muljuulseer bh yumdaa.Huduuguur yvahad aimaar ih darga ner zuusen humuus bh yum shudragaar amidardag humuusiig muljihuus uur yum medehgui hunleg bus arhi gudran amitan alahaas uur yum medehgui jargaj yvaa darga nariig harahaar durgui hureh yumda.Shudraga humuus ni nas barsaar bgaad duuslaa.Bid eh orniihoo tuluu yum hiihgui bol bolohgui shuu zaluuchuudaa.Tolgoid ni mungu gehees uur yum bodogdohgui chutguruudiig jagsaaj bgaad ....... tegvel taarna .

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам