Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
энэ жил манай байшинд нэгэн бүл өвөлжсөн юм байна лээ. Бид нар оны дараахан л мэдсэн юм. Аав хэрэм, ээж хэрэм бас бяцхан хэрэмхэнтэйгээ бид нарын шувуудад барьсан үүрэнд өвөлжжээ. Зунжингаа тэр үүрэнд 2 жаахан шувуу 3 өндөгөө ангаахай болгоод тэд их хөгжилтэй шаагилддаг байж билээ. Биднийг намар хот руу буцахад ой руу ниссэн хэрнээ л биднийг эргэн тойрон нисдэг, одоо ч хэвээрээ. Гэтэл яг тэр үүрэнд нь хөөрхөн хэрэмнүүд өвөлжжээ. Ингээд л бид нар зав чөлөө гарах бүр энэ хэддээ хоол аваачиж өгдөг юм. Бас эргэн тойрны айлын амьтад биднийг ирэх чимээнээр нутгийн индиан шиг заавал хоол идэж байж санаа нь амарцгаадаг болжээ. Зун болтол та нар дээрээ очиж чадахгүй нь дээ. шавар шавхай багасахаар хэдүүлээ зунжингаа сайхан байх болноо. тэр болтол та нар минь ээх наранд дулаацаад жаргалтай тоглон наадан эрхлээрэй.
ReplyDeleteМиний монголд хаврын урь орлоо. Үүн лугаа бидний өр зүрхэнд амар амгалан айлчилж, ард түмэн маань өөдрөг зүтгэлтэй байгаасай, шинэ ирж буй төл шиг, шинээр гөлөглөх нахиа шиг, цасан дороос цухуйх хэнзхэн яргуй шиг, санааны гүнд хадаатай монголд минь шинэ сэргэг бүхэн айлчлах болтугай.
Та нар азтай байна! Та нар маань аз жаргалтай байна. Та нар маань манан будан хөшиглөсөн давчуу өмхий хотын гудамжаар "ажилаасаа хоцорчихвий, амьдралгүй болно шүү" гэж давчидан шогшихгүй байгаа нь эрх чөлөөтэй байна. Хөх манхан тэнгэрийн дор, хөрст алтан дэлхийн цээжин дээр эрхэлн байгаа та нартаа атаархаж байна. Та нар шиг маань илүү эрх чөлөөтэй ард түмэн газар цөөхөн шүү. Эх нутгаа хайрлаж яв! Эрх чөлөөгөө хамгаалж яв! Эх ороноо, гагцхүү эх орноо л шүтэн дээдэлж яв!
ReplyDelete