Өдөр өөрийн болон өрөөлийн төлөө өдөржингөө гүйгээд эцэж ядраад амрах гэтэл шөнө бусдаас илүү гэрэлтэй чи бусармаг явдалтан хэмээн илүү үзэн өөнтөглөнө. Харанхуй шөнө хатуу гараараа хаа хүрсэн бүхнээ эвдэн сүйтгэсээр л. Өдөр тэсээд л байлаа. Учир нь тэр хувь заяндаа итгэсэн юм. Өдрүүдийн дундаас хэн ч хэзээ ч шөнөд дурлаж зүрхлээгүй л байлаа. Харин тэр дурлажээ. Тэр шөнийн нам гүмд дурласан юм, тэр шөнийн тэнгэрт түгсэн мянга мянган оддын чуулганд дурласан юм, тэр шөнийн дотоод мөн чанар болсон чимээгүйхэн өндөрлөг өөд дууддаг нууцад дурласан байлаа. Тэрээр өөрийн энэ сайхан мэдрэмжийг шөнөтэй нэгдсэн нэгдлээр л мэдэрч чадсандаа, өөрийгөө азтайд тооцдог байлаа.
Гэвч олон олон дэндүү олон шөнө нулимсан далайн дунд зогсохдоо оддын дундаас хэн нэгэн авч нисээд оосор бүчгүй орчлон руу аваад яваасай хэмээн хүсэн хүлээсээр л байлаа.
Үнэндээ өдөр шөнийг өөрийг нь хайрлана, сайхан сэтгэлийг ойлгож засарна гэдэгт итгэж байлаа, өдрийн шөнийг хайрласан хайр үнэн чин сэтгэлийнх болохоор ойлгож ухаарна гэж итгэж байлаа, тэрээр хэзээ нэгэн цагт өөрөө өөрийгөө гээн гээн өөрт нь дурласныг, өөрөө өөрийгөө задлан байж шөнө амрагтаа бүрэн нэгдсэнийг мэдэх байх гэж горьдож байлаа.
Харамсалтай нь энэ бүхэн талаар болжээ. Учир нь дэндүү харанхуй орчлонд шөнийн боол болон тас харанхүйн дундах нэгэн гэрэл шөнөд амиа өргөжээ.
Эвий дээ, өдөр минь дээ чи минь ядаж үүрийн гэгээд дурласансан бол чи минь ядаж үдшийн бүрийд дурласансан бол яах байсан юм бол доо. Олон олон зуун жилийн дараа чиний зоригийг орчлон ертөнц сайшаах болно, олон олон өдрүүд шөнөд дурлан шөнийн харанхуй бүдүүлгийг бага багаар мэдрэх болно.
Гэрэл гэгээн хязгааргүй далайн бяцхан дусал гэгээхэн өдөр минь чамдаа сөгдөн мөргөмү.
yamar goy yum be
ReplyDeleteSonin durslel baina. barag uran saihnyi neelt gej helj bolmoor...Gehdee zarim gazaraa logik buyu avtsaldaa ni aldagdaad baina. Saitar bodoj tosoolj, amidrah heregtei sanagdav. Bi l huvidaa udur shunu 2 biye durlaj, hairlaj, hariltsaatai baih tuhai tusuulj chadalgui udii hurchee. Uneheer uaran saihnyi setgelgeend hyazgaar alga yum daa. Minii duu mederch bich. Tegeed yamar negen tuuh uguuleh gej baigaa bol helj yarij bish durslej uzuulj bai gej chamd heleed baigaa shuu. Gehdee bolj bainaa, erj baina, haij baina, bas olj baina. Olson yumaa saihan uguuleh heregtei yum. "Onts" dun taviya gej bodoj baina. Amjilt!
ReplyDeleteхайр дурлал гэдэг бол хүнд ямар нэгэн сайхан зүйлийг харамгүй өгч байдаг билээ. Тэрээр хүмүүний амьдрал хэзээ ч дуусашгүй урт удаан мэт боловч шүүдрийн дусал шиг эмзэгхэн богинохон настай байдаг болохоороо л дэндүү нандин байдаг болов уу.
ReplyDeleteУучлал өршөөл итгэл найдвар л бидний хувь заяаны харгуйг гэрэлтүүлдэг буй за.
хэзээ нэгэн цагт хайр сэтгэл ч гэсэн хувиран гэгээрэх цагт орчлонгийн агуу тоглолт дэлгэрэх болно. Хайрын цэцэгс улам гэрэлтэн гийх байх. Итгэж байна аа сайхан хайр байдаг гэдэгт итгэж байна.