Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
ширхэг элс
Тэгэхээр цаг хугацааны эхлэл басхүү цаг хугацааны төгсгөл, цаг хугацааны өрнөл нь юу юм бол ...
...хүлээсэн цаг мөч, хайрласан цаг мөч, ээнэгшин дассан цаг мөч, хагацан одсон цаг мөч, ханамгүй жаргалын цөг мөч, уяран нялхамсах энгүй сайхан цөг мөч, бид яг одоо энэ л агшиндаа бас хүү яг одоо л байсан ирээдүйн, яг одоо байсан өнгөрсөн бүхний үргэлжлэлтэй уялдаа холбоотой байдаг болохоор бидэнд үнэндээ хүссэн хүлээсэн бүхэн маань байгаа юм байна шүү дээ.
иймд эдэлсэн жаргал зовлон гэвээс эдлээгүй жаргал зовлон гэвээс нэг л юм бол бид юунд шунан дурлан нэгэнт үзэж туулсан бүхнээ дахин дахин тойроод байна вэ...
үнэндээ бидний зорилго бидний мөн чанар юу вэ? тиймээ бид төгс төгөлдөр өөд хүссэн ч эс хүссэн ч тэмүүлж байгаа нэгэн, басхүү агуу бүхний нэгдлийн эд эс салшгүй хэсэг нь юм бол миний таны бидний бүх зүйл нэгдмэл болохоор мөнхөд хамтдаа байгаа чамдаа таньдаа таларханам....
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment