Сонгодог урлаг- Хөгжим бүжгийн коллеж

Ардын жүжигчин, төрийн соёрхолт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын багш Г.Ганчимэг багшийн, багш сурагчдын тайлан тоглолт 2010 оны 12 дугаар сарын 22 нд тус коллежийн концертын танхимд болсон юм.

Уг тоглолтонд Г.Ганчимэг багш болон түүний  сурагчид  сурсан мэдсэн зүйлийнхээ дээжээс цугларсан хүмүүст зориулж  тоглосон.

2011 оны 3 сард Францад болох олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд багш Г.Ганчимэг өөрөө оролцох төдийгүй  түүний шавь нараас бас оролцохоор бэлтгэл хийж эхэлсэн билээ.

Монголын ирээдүйн сонгодог урлагийн агуу мастеруудыг бэлтгэн гаргадаг Ардын жүжигчин, төрийн соёрхолт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн  хамт олон болон суралцагчдад урлаг уран бүтээлийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.









1 comment:

  1. Goyo yumaa, bas ch gej neg talaas ni bodohod Mongolchuud orchin tsagtaigaa mash hurdan huloo olj bna shuu...

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам