Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Одоо цаг нь болжээ. Миний Монголчууд минь
Гэтэл өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад, мэдрэхэд эх толгойгоо алдаж, орчлонд эзлэх хувь жингээ ч алдаж эхэлж байна.
Хүн чанар, мөн чанар, үзэл бодол, холыг харах ухаан, сэтгэл зүрх, газар нутаг, агаар, мал ахуй гээд л жагсаавал их зүйл хөвөрөх нь...
өнөөдөр махны хомсдолоос болж хүн бүхэн бухимдаж байна, учир нь яг л багалзуурыг нь боох мэт үнийн хөөрөгдөл сэтгэхүй, ходоодонд нь айдас хуруулсаар л...
хүмүүс зүгээр л амьдрахын тулд идээд байна уу, хооллохын тулд амьд яваад байна уу гэж асуух ч завгүй гэр орноо дулаацуулахын тулд, ажилтай байхын тулд, хоолтой байхын тулд өглөөнөөс орой болтол зүтгэсээр л...
буруутныг холоос хайх хэрэггүй ээ, хил давуулан явуулж байгаа бүхнээ бид өөрсдөө л зөвшөөрсөн, бид өөрсдөө л энэ бүхэнд буруутай.
Бүх зүйл цаг хугацаатай, бүх зүйл зүй тогтолтой, бүх зүйл учир шалтгаантай, бүх зүйл арга замтай.
Одоо цаг нь болжээ. Миний Монголчууд минь
Сэрэх цаг болж, хөдөлмөрлөх цаг болж, өөртөө итгэх цаг болж, өндийх цаг болж, гэрэл гэгээтэй хамт итгэх тэмцэх цаг болж.
Хүн бүр хэн нэгнийг биш өөрийгөө л сонго. Та Монголын арга зам, та Монголын мэргэн ухаан, та Монголын мөнхийн тэмүүлэл, та Монголын түүх, та Монголын ирээдүй.
Тийм болохоор өөрөө өөртөө итгэ, үнэн хаалгыг тань тогшиж байгаад итгэ, өөрийнхөө төлөө ирээдүй хойчийнхоо төлөө, орчлонд өөрийн гэсэн байр суурьтай жинтэй байхын тулд, Монголоо Монгол чигээр нь байлгахын тулд чадах бүхнээ хийе анд нар минь...
Нэг сэрээд хартал би та бидний юм бүхэн ямар ч жингүй болсон байвал яана, биднийг гагнадаг эх орон газар шороо минь харьд зөөгдөөд дууссан бол яана,
бид шилний цаанаас бүхнийг зүгээр л харсаар байх юм гэж үү?...
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
tiim shyy yneheer haramsamaar bid bish gehed bidnii yr hyyheh eej bolson hoinoo hyyhdyydee iim eh baigaagyi yum gehyy, esvel urid ih goy baisan yum gene lee gej ylger domog shig yum yariad suuj baihuu.
ReplyDeleteHelj yarij bolnoo. Gehdee hiih, heleh hoyoryin hoorond yalgaa bui. Herev ene l filosofi-iig oilgoj baigaa bol, uhaarch baigaa bol bid bugdeeree bosoh tsag uneheer bolson. Gadnyinhan bidneer toglood baigaagiin esreg, gadnyihanyi gar hul bolson "hulgaich" naraa zailuulahyin tuld bosoh , sereh heregtei baina.
ReplyDeleteYag uneen duu mini sereh tsag ali hediin bolson!
Энэ талаар л би блогтоо бичдэг юм шүү.
ReplyDeleteСэтгэл зовнидог үеэ ч элээжээ. Угаасаа мянга орилоод ямар ч нөлөө байхгүйгээс хойш.
Харин ямар нэгэн зүйл хиймээр байна, хамтарч нэгдэж ямар нэгэн шахалт үзүүлбэл ямар вэ хө..
Bid l mongoliin ireedui unen shuu uurtuu itgeltei yund ch buuj uguhgui eh oron,ger buliinhee tuluu temtsvel ur dun garna shuu.Gehdee mongolchuud zalhuuralgui yum hiih l yum bol yug ch buteej hiij chadna gedegt itgeltei bna.Bugdeeree muruudultei,zorilgotoi,itgeltei amidartsgaay6
ReplyDelete