Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
хотол мандалын эх булаг билээ...
Бараг арав гаруй жилийн өмнө Хөвсгөлийн тойлогтод очиж Монголд анх удаа зохиогдож байсан тэмцээнийг сонирхох боломж гарч байж билээ. Тэр үед байнга сэтгэлд минь байдаг тэр л агуу нэгэн далайгаа биетээр бодитоор мэдэрч байснаа одоо болтол санах сайхан байдаг юм.
Үүн лугаа тэнгэр ч бас адилхан агуу том далайн илэрхийлэл аж. Агуу бүхэн ер нь
хязгааргүй бүхний илэрхийлэл болон хорвоо ертөнцөд гайхамшгийг дуудах эхлэлийг тавьдаг гэлтэй.
Бид яагаад аз жаргалтай байдаг вэ, бид юунд сэтгэл ханамжтай байдаг вэ, бидний туйлын зорилго юу вэ гэсэн асуултууд мөнхөд хөвөрсөөр л ирсэн, хойшид ч хөвөрсөөр л байна буй за.
Бид бусдаас юугаараа ялгаатай вэ, бид бусад ухамсарт ухаантнуудаас юугаараа илүү вэ мэдээж оюун ухаан сэтгэл зүрх, өөрийгөө зориулахуй буй за.
хэзээ ч хамт мөнхөд байж чадахгүй ч хэзээ ямагт бид эх орноо газар шороогоо, уул толгодоо, хайртай хүндэлдэг юм бүхнээ нандигнадаг, харамладаг.
Бид үүгээрээ л ялгаатай бидний гол ялгаа бол монголоороо байхад эх дэлхийнхээ жаахан хүүхэд адил эх нутагтаа, эрхэмлэн хайрладаг бүхнээ нандигнадаг байхад л бидний том ялгаа оршдог билээ.
хэдийгээр бидний хайрладаг хүмүүс холдон оддог ч бидний нөмөрлөн хоргоддог уул толгод зөөгдөн харьд одож байгаа ч, хэдийгээр хатан зүрхт согоо шиг охид нь харийн айлын босгоны шороог шүүрдэж байгаа ч, хэдийгээр бидний гэх монгол арга ухаан төрийн холч бодлого дутагдаж улс орныг маань эзэнгүйдүүлж байга ч би, бид энэ л монголдоо л хайртай, чин сэтгэл зүрхний минь эцсийн хүсэл зөвхөн Монголдоо л эргэж хурган төрөхийг түмэнтээ наманчлан гуйна гэдэгт итгэлтэй байна.
Бидний газар шороог зөөж болно, бидний монголоо гэсэн сэтгэл зүтгэлийг хугалж нугалж болно, харин бидний өр зүрхэнд нэгэнт мөнхөд цохилсон халуун итгэл хайр итгэл амьсгал, хатан зоргийг минь хэн ч хэзээ ч мөхөөж үл барна, хэн ч хэзээ ч үгүйсгэж үл чадна.
Яг л агуу том далай цалгилан цалгилан эх оронд минь эх жаахан дэлхийд минь ариун урсгалыг, ариун ухамсрыг мөнхөд нэгтгэн басхүү арвижуулсаар байх болтугай.
Цэнхэртэн мэлмэрэх эх дэлхий, цэлэлзэн гялалзах далайн мандал орчлон хорвоогийн хотол мандалын эх булаг билээ....
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment