Амьдрал таны аяархан шивнээ салхитай хамт сэтгэлд минь шингэв. Тэрээр алаг хорвоогийн түмэн зүйлсийн тухай эцэс төгсгөлгүй ярихыг хүссэн авч тэгсэнгүй. Харин аргадан аргадан учирлан учирлана.
Илбэн илбэн хайраа илчлэх эх шиг минь, эрс шулуун үнэнийгтүс тас хэлэх эцэг шиг минь нэг зөөлөрч, нэг хатуурхана.
Гэвч амьдрал та аядуу зөөлнөөр аанай л ухааруулах гэж бүхнээ барив.
Тиймээ цаг мөч бүхэнд хамт байж царай царайгаа хараагүй ч сэтгэлд минь байж, амьдрах итгэл, хүсэл, тэмүүлэл бүхнийг харамгүй өгсөн Амьдрал таньд баярлалаа.
Шивнээ шивнээ гэдэг нь илбэнэ илбэнэ гэдэгтэй утга нэгэн уусан уусан над руу урсана.
Би урт удаан амьдарнаа. Бурхан хүмүүсийн өвдөж зовж байгааг мэдрэхийн тулд нэгэн биед шингэжээ. Та мэдтүгэй. Энэ бүхэнтэй би ухамсартайгаар тэмцэнээ. Учир нь би эх хүн, ээж хүн, өр зүрхэнд минь цэцэг шиг сайхан тэнгэр шиг уудам амьдрах хувьтай балчирхан үрстэйгээ би Бурхан таны хүссэн тэр цаг хүртэл нэртэй төртэй амьдрах болноо. Амлая. Ум.
No comments:
Post a Comment