..Өндөр уулын бяцхан горхи урсаж байлаа гэж бодьё

...Өндөр уулын бяцхан горхи урсаж байлаа гэж бодьё. Тув тунгалаг , шүд хага ташим хүйтэн, бяцхан горхи хоржигнон урссаар л. Олон олон горхи уул уулаас эх аван баяр хөөртэйгээр ай сав руугаа урагшилж байна. Тэрээр урдаа таарсан саадийг эвийг нь олон дайран гарч зөвхөн зорилго өөдөө тэмүүлнэм.
Үүн лугаа хүн бүхэн урдаа тааралдсан саадын мөн чанарт бус харин зөвхөн чанадын чанадад буй зорилго руугаа тэмүүлэн өөрөө өөрийгөө даван туулах юмсан. Хүн хэн бүр зөвхөн өөрийн мөн чанар, өөрт нь байх хязгааргүй боломжоо ашиглан амжилттай, одтой байх боломжтой.


Хэмжээлшгүй зах хязгааргүй далайн мөн чанар нь түүнийг бүрдүүлж буй ус, усны дусал бүрээс эхтэй, тэд бие биендээ харилцан хамааралтайн адил нийгмийн эд эс болсон хүн нэг бүрийн үзэл бодол, үйл хөдлөл, хандлага энэ бүхэн ирээдүйн чигийг заадаг болов уу.

Иймд анд минь энэ монголын нийгэм ийм байна, тийм байна гэж хэлэх амархан. Харин үүний оронд өдөр асч байгаа гэрлийг унтраая, сул асгарч байгаа усыг хаая, эх хэлээрээ ярьж, биднээс алслан одож буй цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд өөрөө өөртэйгээр ухамсартайгаар тэмцье хэмээн уриалж байнаа анд минь

4 comments:

  1. Орчлонгийн юм бүхэн өөрийгөө даван туулах тэр л хуулинд дуртай ч дургүй ч захирагддаг билээ дүү минь. Өнөөдөр алган дээр маань байсан өчүүхэн үр хожим зуу зуун настай аврага том мод болон ургана. Өнөөдөр модны мөчрөөс зүүлттэй өчүүхэн өт - авгалдай намар болоход үзэсгэлэн төгөлдөр эрвээхэй болон бүр үзэсгэлэн төгөлдөр цэцэгсийн дээгүүр эргэлдэнэ. Өнөөдөр чиний хэвлийд байсан шүүдэр мэт од хожим үзэсгэлэн төгөлдөр, ухаан төгс эр болон өсөж торнино. Юм бүхэн өөрийгөө даван туулж байхад газар дэлхий дээр ганчан удаа амидрах насаа элдэв худал үнэн нь үл мэдэгдэх зүйлээр хүлэн гацаж орхисон хүмүүсийг харахад даан ч өрөвлдөлтэй юмдаа дүү минь. Хүн ер нь яагаад өөрийгөө даван туулах дургүй болчихдог юм болоо?...

    ReplyDelete
  2. яагаад өөрийгөө даван туулахыг хүсэхгүй байна вэ гэвэл миний бодлоор жишээ нь өндөр уулын оргилд гаран цааш замнах зөв замаа хайх тохиолдол хүн бүхэнд тулгардаг. Харин энэ цаг нь ирэхэд дээш мацахаас залхууран зүгээр л бусдыг даган тэр уулын орой түүнд ямар чухал болохыг, тэр л өндөрлөгөөс өнгөрсөн замналынхаа зөв бурууг нь жишин, ирээдүйн миний замнах гэж буй амьдралын зам аль нь болохыг дүгнэж үзэхийн чухалыг үл эрхэмлэдэг болоод л бусдын гаргасан өөрийн биш замаар хүн төрөлхтөний ихэнх нь замнадаг хэвшил тогтсонд л хамгийн гол эмгэнэл болж байна.

    Харин тэрээр өөрөө өөртөө үнэнч байж, өөрт ноогдсон өчүүхэн цаг хугацааг хичнээн нандин болохыг ухаардагсан бол хэцүү ч гэлээ зөв замаа олохын тулд, уул өөд зөв замналаа тодорхойлохын тулд мацах л байсан. Харин бусдын аяыг даган хойш суун өөртэй үнэнч үлдэж чадаагүйн улмаас энэ нийгэмд баг зүүн багтай тоглолтонд хүссэн ч эс хүссэн ч багтай л тоглон бусдын жишгээр байхыг эрхэмлэн мөнхийн жүжгээ тоглосоор л....

    Хэдийгээр хүн бүхний хувь заяа кармын хуулиар зурагддаг байж болох хэдий ч энэ нь хүн уураг тархиныхаа багахан хувийг ашигладагтай л ижилхэн. Иймийн учир өөрийн амьдралын зам мөрийг, өөрийн болон гэр бүлийнхнийхээ өмнө тодорхойлохын тулд өөрийн карма гээчийг хүн өөрөө л үнэндээ бий болгосоор ирдэг аж. Ийм л нууцыг манай өвгөд эмгэд мэддэг учраас өндөр уулын оргилыг зорь хэмээн сурган өглөөн нарнаас эрт сэрээн өвч биеийг минь ч өндөр дээд хувь заяаг минь ч эх дэлхий, орчлонгийн агуу ухамсрын урсгал Тэнгэр газрыг холбогч болгон биднийг мөнхөд эзэгнүүлдэг байж шүү дээ.

    Хүн бүхэн өөрийн ухамсрын оргил өөд, амьдралын оргил өөд авиран, хүн төрөлхтөний явах ёстой тэр замаар явахыг амин хувийн үзлээс нь чухал болохыг мэдрээсэй, хүн бүхэн өөрөө өөртэй үнэнч байж хичнээн их боломж өөрт нь байгааг мэдээсэй, ядаж өөрийн сэтгэлдээ баггүй байгаасаа....

    ReplyDelete
  3. Хамгийн зөв хийгээд хэрэгтэй уриалга бна даа. Хүн бүр нэг ихийг биш эргэн тойрондоо л сэтгэл гаргачихвал овоо юм цэгцрэнэ шүү

    ReplyDelete
  4. Bayarlalaa ta buhend eniig uurd sanaj yvnaa

    ReplyDelete

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам