Үлгэрийн сайхан эх орон минь


Бид хаанаас сэтгэл ханамжийг авдаг вэ, бид хэнээс эрч хүчийг хүртдэг вэ гэж та бодож үзсэн үү.

Бага насны минь нандин мөрөөдөл. ертөнцийг үзэх үзэл энэ бүхний минь үндэс суурь бидний хайртай эмээ, өвөө, аав ээжээр улбаалан тэдний ярьсан үлгэр туульс, сургаалаар дамжин зүрхэнд минь үр болон шигдсэн байдаг ажээ.

Тэрээр нэгэн мөчид зүрхнийх нь гүнээс анирлах намуухан ялгуу дурсамж, үлгэр домогтой хамт сэрэн сэргэж нахиалан бидний амьдралын мод, хайрын мод , хүн чанарын мод болон өсөн өндийн даруухан элгэмсүү зангаар биднийг аливаад урамшуулан тэтгэдэг ажээ.

Ийм л учраас 

бид бусдаас урьдан орчлон хорвоогийн зүй тогтол, мөн чанарын эрэлд мөнхөд гардгийн, эрэлийнхээ үзүүрт хишигтэй байдгийн учир энэ аж.

Шөнө бүхэн бид амрахдаа сэтгэл зүрхээрээ хайртай нэгнээ хайна, эсвэл урамшил таашаал өгдөг эх булаг руугаа хөвөрдөг , нисэн дүүлдэг. Тэгээд л шинэ эрч хүч, шинэ адис ерөөлтэйгээр нэгэн шинэ өглөө бидэнд айлчлан ирдэг байнам.

Алсын алсад хэдий ч байнга дэргэд минь, өр зүрхэнд минь цэцэглэх миний нутгийн хүчирхэг мод минь дээ, бид үеийн үед үр хүүхэддээ үлгэр туульсаа хайлан хайрын , тэнгэрлэгийн, ухаарлын, монгол мөн чанарын модоо үр зүрхэндээ суулгасаар, тарьсаар байх болтугай.

Эх орон. эх дэлхийтэйгээ хүйн холбоотойн учир бид энэ орчлонгийн хамгийн баян, тэнгэрлэг төрөлхтөн байх нь гарцаагүй болохоор өглөө бүхэн өөрөө өөртэй хайртай бүхэндээ талархаж яваарай гэж хүсье таалан болгооно уу .

2 comments:

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам