Тийм ээ, би Энхнаран.




Эрт урьдын цагт нэгэн гоо бүсгүй байжээ. Түүний гоо үзэсгэлэнг харсан бүхэн ариусч, нэрийг нь сонссон бүхэн итгэл найдвараар дүүрэн болдог байж дээ.
Цагаахан, цэх шулуухан туяахан хус шиг түүнийг мөрөн дээр сул задгай асгаран долгионтон буусан хүрэн ус, өргөн тэнүүн магнай, гэгээн тунгалаг харц, тэгш шулуун хамар энэ бүхэн нь ариун дээд бүхний илрэл, уярал хайрын охин тэнгэр гэлтэй.

... Нэгэн удаа охин








ойд зугаалж яваад намуухан уянгалаг дуу хоолойг сонсчээ. Хаанаас ийм дуун гарч, хаашаа замхран одон буйг хайлаа, эрлээ, бүр сүүлдээ энд тэндгүй шуурхайлан эрж хайлаа.
Тэгээд хайгаад хайгаад эс олох тэр дуун аялгууг сонсохын тулд хоржигнон урсах горхины хөвөөнөө ногоон хөвдөн дээр суулаа.

Цагаан сүмбэн хуруугаараа горхины хүйтэн усанд дүрэн, өгсөн уруудуулан усаар наадан тоглон сэрүүцэн тайвшрах ахуйд мөнөөхөн гэгээхэн аялгуу эргэн тойрноос нь бус өөрийнх нь гүн дэх зүрх сэтгэлээс нь оргилон булгилах булгийн ус адил дуурсан гарч буйг мэдрээд байнга ээжийнх нь захиж хэлдэг тэр үг нь үнэн юм болов уу, үлгэр гэдэг одоо амьд үнэнг хэлдэг юм болов уу хэмээн итгэн ядан инээмсэглэл тодруулан дээш харлаа.
Шувууд дуугаа хураан охины дуун аялгуунд уусан, модод салхи тэнгэр одод бүгд л баяр баясгалангийн намуухан аялгуунд нь бүүвэйлэгдэн хөг аяс нэмэн баясан хөгжинө.

Тийм ээ, би Энхнаран. Ээжийн минь хэлснээр энхжингийн орны эхлэлийг тавигч нь би, баярлалаа эх минь, баярлалаа эх дэлхий минь, баярлалаа газар шороо минь, баярлалаа юм бүхэн минь. Ум

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам