Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Тэртээх алсын баяр жаргаланг хамтдаа дуудья
Тийм дээ, жинхэнэ эх орноо зүрхэндээ сэтгэл сүнсэндээ нандигнан наминчлан дуудсаар байгаа эх дэлхийн элэг нэгт төвдийн ахан дүүсийнхээ төлөө тэдний эрх чөлөөний төлөө хамдтаа байгаасаа гэж хүн бүр сэтгэлийн гүндээ тэдний төлөө бодож байгаасаа, бид ч бас эх оронгүй эрх чөлөөгүй болчихгүйн тулд энэ бичлэгээ орууллаа.
Зүрх шимширэн нэгэн анд минь зүгээр л нүцгэн өвдөгөөрөө газар мөлхөн эх орноо хайн хайн бэдэрч байна, харин бид хайртай бүхнээ эх нутгаа уул толгодоо тунгалаг гол мөрнөө өөрөө өөрсдөө алдаж сүйтгэж байгаа, хаана байна вэ бидний үнэн хаана байна вэ монгол ухаан, та өөрөөсөө асуугаарай. Хэрэв бид эх орноо юу юунаас илүү эрхэмлэн нандигнаж байхгүй л бол бид юугаараа бахархаж юугаараа омогших билээ дээ.
Миний ахан дүүс эх дэлхийн амгалангийн хүчээр эрх чөлөөг хурайлан дуудагч Төвд орон минь дээ таньдаа мөргөмү хүлээн авна уу
Сэм сэмхэн санаа алдан зүрхээ би чагнана.
Сэрүү татсан сайхан нутгаа хэн хэнээс илүү би үгүйлнэм.
Өндрийн өндөрт байдаг юм миний эх орон
Өөрөөсөө ч илүү чамдаа би хайртай эх нутаг минь.
Дээдийн дээдэд байдаг болохоор
Дэндүү өрөвчхөн миний ард түмэн.
Дэлхийг тольдон хардаг болохоороо л
Дэргэдэх өшөөтнөө ч энэрдэг билээ
Хором бүхэнд итгэлээ бид илгээнэ
Амьсгалах бүрдээ бид амиа ч бас өргөнө
Хүнд хэцүү байв чиг хүнлэг байгаарай
Хүлээсэн хайрласаныхаа хариуг хүртэх л болно итгээрэй
Гүйгээд өнгөрөх замыг туулаад гармаар байв чиг
Гүн их хүндэтгэлтэйгээр сөхрөн залбирч урагшилсаар л байна
Зах хязгааргүй шаналалын халуун элсэн цөлийг
Замбуулинг хайрлах хайраар л бид даван туулнаа
Дээрээс буусан агаар нь миний нутгийг дамжин
Дэргэд тань очоод сэмхэн сэрүү татуулнам бус уу
Шимшрэн шимшрэн шивнэхийг минь
Сэтгэлийн гүндээ та сонсоорой
Сэрж босоод та миний нутгийг санаарай
Эрх чөлөө минь уяатай ч
Элэг зүрхэндээ би эх орны хүү
Элдэв хуулиар дөнгөлөөтэй ч
Эгэлхэн би эх дэлхий таныхаа үргэлжлэл
Зүрхний гүнээ дүүлэн ниснэм би
Зүүд нойрондоо ч эх нутгаадаа би гүйнэм
Зуун зууны жаргалангийн далай болсон
Замбуутивын энхжингийн эхлэл эх орон минь чи билээ
Газарт унасан дусал нулимс
Аманд минь хүлхээстэй авралын тарни
Гараас минь цэцэглэсэн итгэлийн мод
Гэрэл гэгээтэй гэрэлтэн ирж буй эрх чөлөө
Хаана байгаа тань хамаагүй анд минь чи
Хаяа хаяахан Төвд орныг минь санаж байгаарай
Тэнгэрлэг гэгээн ариун хайраарай
Тэртээх алсын баяр жаргаланг хамтдаа дуудья
Тиймээ, миний зүрхний гүн дэх Төвд орон минь таньдаа мөргөмү.
Тэнгэрлэг гэгээлэг тэвчээр итгэлд тань сөгднөм
Хан хорвоодоо хайрын далайг бүүвэйлсэн
Хатуужил тэвчээр тань зорилго өөдөө өгснөм
Өөрийгөө огоорохуйн үнэн түүх тань
Өшөөтнийг сөхрүүлэх нь дамжиггүй ээ
Өр зүрхэндээ ертөнцийг тээсэн
Өрөвчхөн анд минь чи инээ гэрэл гэгээ өөд инээ
Аяа
Амь амьдрал минь
Амин хайртай Төвд орон минь
Таньдаа мэхийн мөргөмү
Сэм сэмхэн санаа алдан зүрхээ би чагнана.
Сэрүү татсан сайхан нутгаа хэн хэнээс илүү би үгүйлнэм.
Өндрийн өндөрт байдаг юм миний эх орон
Өөрөөсөө ч илүү чамдаа би хайртай эх нутаг минь.
Тэнгэрлэг Төвд орон минь таньдаа мөргөмү
Тэвчээр энэрэл огооролд тань сөгднөм
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment