Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Дотоод амьдралаа тэтгэн дээдлэхүй
Зөвхөн Дотоод амьдралаас үүдэн гарсан Гадаад амьдрал бол жинхэн утга учиртай амьдрал байх болно. Бидний дотоодод, сэтгэл зүрхний маань гүнд гэгээн, тэнгэрлэг хүүхэд оршиж байдаг юм. Тэр хүүхдийг Сүнс гэж нэрлэх бөгөөд түүнийг мэдрэх, түүнтэйгээ харьцах цаг завыг өөртөө гаргаж бай. Сүнс бол бидний дотоодод Бурхан байдгийг илтгэж байгаа юм.
Дотоод болон Гадаад амьдралаа хэрхэн холбох вэ?
Зөвхөн бясалгалын тусламжтайгаар л бид энэ хоёр ертөнцийнхөө нэгдлийг хангана.
Бясалгал хийх замаар л бид сэтгэлээр унаx, гутрах гомдох, уур уцаар, айдас хүйдэс мэтийн сөрөг чанараасаа салж, инээд хөөр, аз жаргал, амар амгалан гэх мэт гэгээн чанаруудаа ертөнцөд авчиран гадаад амьдралаа улам сайхан, тэнгэрлэг болгож чадна.
Шри Чинмой
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment