Хязгааргүй уудамд бид аялнам. Хэмжээлшгүй сайхан хайранд бид нялхарнам. Бид энэ сайхан ертөнцөд бүхний эх ундарга болон уусахсан. Анд минь өр зүрх тань юуг хүсэж, хаашаа тэмүүлнэ вэ?
Ямар их хүсэж байна гээч
Ямар их хүсэж байна гээч, тэгээд л түг түмэн оддыг тольдон хүсэл мөрөөдлөө нисгэхсэн.
Сэтгэлийн гүндээ бид хязгааргүйтээ ураг барилдсан тэнгэрлэг монголчууд болохоор гэгээн цэлмэг оюунаа хурцлан гэрэлт орчлонд монголынхоо төлөө шатаж амьдрахсан.
Цаг хугацаа холдон оддог ч бидний үр хүүхэд ирээдүйгээр үргэлжлэн үргэлжлэдэг болохоор л бид бол агуу орчлонгийн өчүүхэн тоос хэдий ч алаг зүрхэндээ агуу бүхний үргэлжлэл ч юм уу даа.
Монголийн минь номин хөх тэнгэр мөнхөд цэлмэг байг
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Тэнгэрт асах түм буман одод
Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл
Итгэлд улалзах халуун дулаан илч
Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй
Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа
Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам
Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод
Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм
Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад
Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам
Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад
Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ
Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий
Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий
Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь
Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам
No comments:
Post a Comment