Алдаанаас бүү ай



Анд минь чиний амьдралд алдах үе байсан уу. Надад алдаж эндэх явдал бишгүй л тохиолдож байлаа. Үнэндээ алдах вий эндэх вий гэж хэтэрхий их болгоомжлон, өөртэй итгэх итгэл дутсанаас л алдаа нэрээр агуу туршлага ирдэг юм байна даа. Одоо энэ цаг мөчөөс хойш би алдсан ч бай хамаагүй урагшлах болно, зүтгэх болно.


Хаяа хүний амьдралд ухрах үе байхад, хаяа урагш зүтгэхээс өөр гарцгүй үе ч тохиолддог шүү дээ. Маш их эрчтэй ус уруудаж байлаа гэж бодьё. Тэрээр ямар нэгэн саадтай тулгарахдаа ая эвийг нь олоод тойроод ч бай хамаагүй аялалаа цааш нь үргэлжлүүлдэг шүү дээ. Үүн лугаа гагцхүү зорисон зорилго руугаа тэмүүлцгээе.
Цэцэг ч гэсэн гэрэл гэгээ өөд амьдрал өөд дээшээгээ ч доошоогоо ч хажуу тийшээгээ ч байдаг хүч чадлаараа тэмцэн тэвчээр заан тэнхээрч эцсийн зорилгоо биелүүлэн гоо сайхнаа ертөнцөд харамгүй түгээдэг. Юу ч горидолгүй ариун анхилга гоо сайхнаа өргөдөг.
Тиймээ хүмүүн бидэнд байгаль дэлхий, орчлон хорвоогийн эгэл бүхэн бүхнээ зориулж байгаа нь бидний агуу их хувь тавилан буй за.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам