Гэрлэн дагинас

 
Цав цагаахан гэрлэн цэгүүд хөөрөн хөгжилдөнө
Нэг нэгээр аниргүйхэн уусан жарган үржсээр л
Гэрэл гэгээн өнгөт захиасыг гэм зэмгүйхэн дамжуулан
Гэгээрэл, баяр жаргалангийн далайг тунхагланам бус уу


Цав цагаахан гэрлэн дагинас
Цэвэр ичимтгий бас даруухан
Бусдын хайранд очис болон баясч
Буман зүйлийн жаргалангийн эх ундарга нь билээ л

Ариун амьсгалаа бидэндээ зориулан
Амь тавин одох хөөрхий гэрлэн дагинас
Амьдралын хүрдийг эрчлээхийн тулд л
Аз жаргалтай наадан бүжсээр л…

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам