Чи юунд нуугдана вэ?

Чи юунд нуугдана вэ?

Өөрийнхөө жаргалаас нүүр бууруулан
Өрөөлд инээд бэлэглэх гэж юунд багтай амьдрана вэ?
Өөрийг чинь итгэн найдан хүлээсээр дуусах орчлонд
Өр зүрхээсээ юунд зугтан цохилном бэ?

Чинийх гэгдэх бүхэн
Чимээгүйхэн чиний л хайрыг хүлээсээр
Жаргах нарны туяанд чамд уягдан хоргоддог
Ургах үүрийн гэгээнээр чамайг хайн манддаг
Хайраа хүлээсээр харуулдан байна

Хаана байна тэр чиний үнэн

Чи юунд нуугдана вэ?

Өглөө өдөр үдэшгүй чиний л төлөө цохилно
Өнөө одоо ирээдүйд чиний л бүтээлийг үргэлжлүүлнэ
Багцалж тэвэрсэн хайр минь
Бүхий л хорвоод дэлгэрэн цэцэглэлээ

Чи юунд нуугдана вэ?. . .

Хэн нэгнийг гомдоохгүйн тулд
Хэн нэгнийг золино уу?
Хэн болохоо хаанаас ирснээ мэдэхгүй орчлонд
Хэнийг буулгаснаа санаж байна уу?

Чи юунд нуугдана вэ?

Шиврэх борооноор чамтай хамт норж
Ширүүн шуурганаар ч чамтай хамт зогслоо
Дэргэд минь үгүй ч сэтгэлд минь чи л байсан болохоор
Дэндүү хатуу амьдралд тэмцэн сөрж явна

Чи хаана нуугдана вэ?

Уйлах нулимс минь чамд гомдоллоод
Уйтай тэнгэрт од болон ниснэ үү?
Гялалзан гялтганах оддын гялбаа
Голын хайрыг минь дуу болгон өргөөрэй

Чи хаана нуугдана вэ?

Өрөөлд чи тангараг өргөө юу?
Өнөө маргаашаар бүхэн одсоор л

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам