Ногоон дарь эх таньдаа мөргөмү

Газар газрын холоос үрээ санагалзах сэтгэл
Алс алсын  чанадаас зүрхээ анирдах агшин
Мөнхийн хайр газар тэнгэрийг холбон дүүлэн ниснэм
Мянга мянган цэцэгс хязгааргүйн уудамд түгнэм

Байгаль эхийн ундарга Та
Балчир бидний эхлэл билээ
Ногоохон хайр алган дээр минь торнино
Номын хүч орчлонгийн оршихуйн мөн чанар буюу

Бүхний эхлэл болоод төгсгөл гэж үгүй аж
Бидний итгэл найдвар мөнхийн мөнхөд бадамланам
 
Хамгийн сүүлчийн агшин
Анхны амьсгалд хувиран хувирахуйд 
Миний таны солбилцол
Магад ирээдүйн гэрлийн хувьсал  гэнэм

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам