Эрэл. .

Бүхий л орчлон ертөнц хөгжил дэвшлийн замаар замнаж. төгс төгөлдөрт тэмүүлэн өсөн өндийсөөр.

Харин оюун ухаантай гэгдэх хүмүүн бидний хөгжил хэр ахицтай байгаа юм бол.

 Унаж босч, тэмцэж тэмцэлдсээр үндсэн чиг шугамаа аль хэдийн гээсэн юм биш биз.


 Юу таринав түүнийгээ хураадаг шүү дээ. . . .

..хүмүүс бид яагаад бүтэлгүй тариаланчид болсоор л олон зууныг элээн элээсээр байна вэ.
Хүн төрөлхтөний насны нар хэвийжээ.
Хүмүүн бидний оюун санаа юунд төгс төгөлдрөөс алс хол оршиж.

Амирлангуйгаар амин хувиа хичээнэм бэ.

Хаана байна тэр анхдагч ариухан бодол бодлын үр жимс.

Эрэл үргэлжилсээр л . . .

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам