Хайрын хорвоог уяраагаарай

  /хүүхдийн дууны үг/

1. Охид бүхэн гүнж билээ
  Олноос онцгой цэцэгс билээ
  Аав ээжийн амин эрдэнэ
  Алтан дэлхийн амгалан
  Алтан дэлхийн амгалан

Дахилт:
Хүүхэд бүхэн инээгээрэй
Хөөрөн баясан бүжээрэй
Хүн бүхэн дуулаарай
Хайрын хорвоог уяраагаарай
Хайрын хорвоог уяраагаарай

2. Хөвгүүд бүхэн ханхүү билээ
   Хөөрөн дэгдэх дэгдээхэй
   Ээж аавын энхрий эрдэнэ
   Эргэх дэлхийн жаргалан
   Эргэх дэлхийн жаргалан

Дахилт:
Хүүхэд бүхэн инээгээрэй
Хөөрөн баясан бүжээрэй
Хүн бүхэн дуулаарай
Хайрын хорвоог уяраагаарай

3. Алтан наран инээж байна
    Аз жаргал ундарч байна
    Эмээ өвөөгийн амьд бурхан
    Энхрий үрс минь инээгээрэй
    Энхрийн үрс минь инээгээрэй

дахилт:
Хүүхэд бүхэн инээгээрэй
Хөөрөн баясан бүжээрэй
Хүн бүхэн дуулаарай
Хайрын хорвоог уяраагаарай
Хайрын хорвоог уяраагаарай

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам