ЭР ХҮН ТА

Эр хүн таныг би анх хараад л дурласан 
Итгэж болноо тэр минь байна гэж өөртөө би шивнэсэн 
Эр хүн таны энгэрт хоргодон хоргодон дулаацахдаа
Энгүй их хайрын тань аялгуунд нялхамсан нялхамсан бүүвэйлэгдсээн

Эр хүн та сүрдмээр хатуу харагддаг ч 
Энхрий үрийнхээ төлөө сүүгээр уйлдаг Бурхан
Эр хүн та харцаараа зэмлэдэг ханагар уул шиг хэдий ч
Хайлган цайлган ижийнхээ халуун хайрынх нь үргэлжлэл билээ

Эх орон минь таны өр зүрхэнд цохилдгийн учир
Эрхэт тэнгэр нь таны сүр хүчинд нуугддагын учир
Эр хүн таны хайранд уусан уусан элгэмсэхдээ би
Тулж болох тулгын чулуу туждаа эргэх орчлонгийн үнэнд өнөө би сөхөрнөм

Эр хүн та үнэндээ дэндүү сайхан гэдгээ мэдэх үү?
Ирээдүйг энгэрт минь тэврүүлсэн өр нимгэн хайрын тэнгэр гэдгээ мэдэх үү?
Эр хүн та үнэндээ дэндүү их жаргалан гэдгээ мэдэх үү?
Ижий бурхан тань үргэлж танд баярладаг болохыг мэдэх үү?

Эр хүн таныг хайрлана гэдэг сайхаан Эцгийнхээ харцыг таниасаа нэхэх нь ч жаргалан
Эр хүн таныгаа би нандигнан нандигнан дээдлэе
Энэ л орчлонд таных байх нь юутай их амгалан бэ?
Би чамдаа хайртай

УБ хот-Бага тойруу П.Дэлгэржаргал

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам