Зүрхэн Монгол минь

Агь таана нь хамар цоргин үнэртсэн
Аяа, амгалан жаргалангийн өлгий минь ээ
Алтан ганжир тань алсаас дуудсан
Аяа, ариун хайрын Бурхадын орон минь ээ

Моддын шивнээ, шувуудын шулганаан
Горхины чимээ, голын урсгал
Мянга мянган цэцэгсийн далай
Миний Монголд жаргалан дэлгэрлээ

Амар амгалан дуугаа дуулнаа
Аз жаргалан бүжгээ бүжнээ
Гэгээн гэрэл алган дээр минь буухад
Гайхан баясан өр зүрхэндээ нуулаа

Атгахан амь минь хэнийх билээ
Алтан дэлхийтэйгээ хамтдаа л цохилном Аниргүйхэн гүнээс минь жаргалан ундарлаа
Аяа, юутай тунгалаг дэлхий вэ

Хүүхдийн инээд, бойтогны хонх
Хүмүүний ухаарал, хайрын тэврэлт
Хүжний үнэр, зулын гэрэл
Харамгүй зүтгэл, хатуужил дияан

Салхи надаар, чамаар тоглоно
Цаг хугацаа надтай, чамтай наадна
Сар жилүүд ирнэ бас буцна, ирнэ
Сэргэг наран л гагцхүү мишээн мишээнэм

Усны тусгал ижлээ хайн хайнам
Уртын дуу алсын алсад шингэнэм
Зүрх бүхний гүнд тарнийн үсэг тодрон тодрохуйд
Зүрхэн Монгол минь диваажинд хувилан хувилнам.

УБ. Бага тойруу 2018-01-31 02:24

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам