Аалзны тор

Цаг хугацааны аялал гадаад сансар огторгуйн хөдөлгөөнд уягдан тоон хэлбэрт шилжин хөвөрнөм. Зах хязгааргүйд алслан одох гэрлийн харвалт адил цаг хугацаа эргэж ч харалгүй одсоор л. 

Бид хязгааргүй уудам бүхнийг тоолохыг хүсдэггүй. Учир нь өөрийгөө гээх вий хэмээн боддог ч байж болох юм.
Хязгааргүй уудам нэгэнтэй жишихэд бид хэтэрхий өчүүхэн үл үзэгдэм мэт.


 Гэхдээ л энэ агуу орчлонд Бурхад хүртэл хөгжиж дэвшиж төгөлдөржиж гэгээрэхийн тулд эх дэлхийд минь хүмүүн төрлийг олж төрөхийн тулд ерөөл тавьдаг гэж сонссон. Ингэхлээр бид бол нэгэн цагт агуу болох хувь ерөөлтэй сансрын баатрууд юм байна.

Өөрийн оршин буй цаг хугацааныхаа эзэн нь болсон бид бүхнээс хүчтэй байх хэрэгтэй. Итгэл найдвар дүүрэн байж, өөрийгөө барьж хүлж байгаа тэр бүхнээсээ зоригтойгоор салах хэрэгтэй. Юу биднийг хүлнэ вэ? Итгэлгүй байдал, сул дорой байдал, аливаа нэг зүйлд хэтэрхий донтох үзэгдэл.

Жишээ нь: өөрийгөө хянах чадваргүйгээр утсанд, бас интернэт хэрэглээнд өсвөр үе гэлтгүй хамаг хүмүүс дондож эхэллээ. Энэ бол аюулын харанга.
Нялх хүүхдүүд утаснаас дуртай зүйлээ үзэх гэж уйлна. Томчуудад уйлах чимээ нь төвөгтэй санагдаж тэгсгээд л утсыг нь буцааж өгнө. Харин энэ үзэгдлийг болиулах гэж оролдоход тэр этгээдийг нүд үзүүрлэж эхлэх болж. Миний хүүхдийг тээршааж байна хэмээн сэтгэнэ. Гэтэл бид том багагүй донтож эхэлжээ.

Шилдэг технологи, үсрэнгүй дэвшлийг цаг хугацаатайгаар, зөвхөн зөв зүйлд зарцуулахыг бол ойлгож байна. Харин учир утгагүй урт удаан цагаар дуртай зүйлээ хэд хэдэн цагаар, хэдэн арван сар жилээр үзсээр суутал хүмүүний хөгжил, ёс суртахуун, нийгэмшил, эх орны хөгжил, эх дэлхийн ирээдүй хаачиж байна вэ? 

Айл бүхэнд л энэ асуудал жирийн хэрэглээ болжээ. Энэ байдал хэр удаан үргэлжлэх бол. Цэцэрлэгт хүртэл хүүхэлдэйн кино үзүүлэн хүүхдүүдийг донтуулна. Гэртээ ирээд л хүүхдүүд бас үлгэрээ үзэж эхэлнэ. Арай томрохооррр тэд үздэг кино, сонирхдог дуу, хамтлаг, улс орныхоо талаар мэдээлэл хөөн донтоно.
Хүмүүс бидний харилцаанд сул орон зай, сэтгэл зүрхний ариун салхи хэзээ салхилах вэ? Нэг мэдэхэд бүх ертөнц програмчлагдаж эхэлж, бид нэг бүтээгдэхүүний нь эд анги болсон байх вий дээ.

Өчүүхэн мэт боловч хүн төрөлхтөний интернет болон утасны буруу хэрэглээ нь аалзны тор адил хүмүүний ой ухааныг саармагжуулсаар л. . .

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам