Олон нүүртэй байхын эцсийн зогсоол юу вэ?

Хүн бүхэн өөрөө өөртөө хэд хэдэн нүүртэй болжээ. Тэндээс өөрийгөө илэрхийлэх хамгийн тааламжтай агшинг үлдээн басхүү бусдад ч бас сэтгэлийн дэм хүч өгөх аж. Гэхдээ энэ бүхэн байж болох хэдий ч ирээдүй хойч үе маань тогтвортой, суурьтай хүмүүжлийг олж авч чадаж байна уу.

Хамгийн хөөрхөн, хамгийн сайхан агшины зургийг энэ хорвоогийн амьдрал гэж ойлгодог болцгоож байна. Хуурамч дүр, маяглал, хөнгөн хийсвэрлэл, даган дууриах араншин хүн төрөлхтөний оюун ухааныг царцааж эхэллээ.

Цаг хугацаа урсан өнгөрнө үү эсвэл бид цагийг хөдөлгөнө үү. Та юу гэж бодож байна.
Олон нүүртэй байх нь орчин цагийн хэмнэл гэх байх л даа. Гэвч миний хувьд чин үнэнч даруухан өр зүрх хэмээх андтайгаа байхыгл хүснэм.

Та хүүхдүүдтэйгээ ойр дотно байж чадаж байна уу. Бидний тэдэнд зориулах анхаарал халамжийг өөрсдийн интернэт ертөнцөд бий болгосон олон нүүрүүдтэйгээ андуураад биднийг зураг шигээ үзэж, амьдралыг хөнгөн хялбараар төсөөлөн амьдралд ул суурьгүй л давхиад байх шиг санагдах юм.

Бид багадаа номоо дурлан уншиж, гол баатруудтай нь сэтгэлдээ ярилцан аливааг бодож тунгаан суух их сайхан байдагсан.
Харин өнөөдөр гэр бүл, эцэг эх, үр хүүхдийн эелдэг дотно харилцааг гар утас хэмээх чимээгүй орон зай авч одох юм гэж үү.

Та, таны анд нөхөд, гэр бүл тань чин сэтгэлийн халуун дулаан тэврэлтэнд аз жаргалаар бялхаж байх болтугай.

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам