Бурхадын инээмсэглэл. . .

Би Таныхаа аниргүйхэн мишээх гэрэл цацарсан инээмсэглэлд тань дурлажээ.
Би Таныхаа гэрэл, илч дулаан болон өглөө бүхэн ирдэг итгэл найдвард тань дурлажээ. Би Таныхаа жаргаланг урин дуудах энэ орчлонгийн дуун аялгуунд тань дурлажээ.

Тиймээ, үнэндээ Бүхий л Бурхад нэг л янзаар инээж, нэг л янзаар хайрлаж, нэг л янзаар үнэнг чин үнэнчээр тунхагланам. Хайсан эрснээ олоход тэрээр хязгаарГүй, хэмжээлшгүй, төсөөлшгүйн гүнд, холын холд хэрнээ өр зүрхэнд минь хамтдаа цохилон цохилон, булгилан булгилан байсныг тань олох юутай сайхан.

Та минь үнэндээ Бидний хайртай бүхэнтэй цуг оршиж, өхөөрдмөөр инээх бяцхан хүүхдийн дуу хоолойнд нуугдаж, Нэг л янзаар нууцлагхан инээсээр л. . .

Би таныхаа инээмсэглэлд дурлажээ. Бүх бурхад аав ээж, эмээ өвөө, ах эгч, анд нөхөд, үр хүүхэдээр минь дамжуулан энэ орчлонд аз жаргалыг тунхаглан инээсээр л. . .

No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам