Бурхадын цэцэрлэг /үлгэр/

Эрт урьдын цагт энэ орчлонд бурхадын цэцэрлэг мэндэлдэг байжээ. Наран саран дуулдаг, од мичид шүлэг найраг хэлэлцдэг байлаа. Шувууд гэрэлтэн гялтганаж, цэцэгс жигүүрлэн нисэцгээдэг байлаа.
Орчлон ертөнцийн бүхий л оршихуй бие биенийхээ хэлийг ойлгодог байв. Тэр хэл бол хайрын хэл байлаа.

Усны ундарга ундран ундран гарахдаа хүссэн хүслийг биелүүлдэг, шувуудын ниссэн зам нь солонго болон тогтоход бяцхан амьтад солонгыг гулгуур болон наадан тоглоцгоодог байв. Цэцэгс ийш тийш нисэн өнгөрөхөд түүний анхилуун үнэрт нь бүгд л мансууран жаргаж, бие биедээ хайрын үгийг зогсолтгүй хэлж, инээд хөөр-баяр баясал гэрэлтэн гялтганан оч адил үсэрнэ. Тийм л сайхан үлгэрийн мэт жаргалтай оронд цэцэгнээс нэгэн өдөр бяцхан охин мэндлэх сураг ертөнцийн хязгаарт хүрэв.Хамаг бүгд, орчлонгийн бүхэн нэгэн цэцэгт төвлөрөн шинээр мэндлэх охиныг сэтгэл догдлон хүлээж байв.

Наран мандан алтран шаргалтаад л далавч урган тэврэх адил бүхний сэтгэл халуун дулаанаар дүүрэх үед өнгө өнгөөр солонгорох тэнгисийн дундаас багахан цагаахан цэцгийн үзүүр цухуйлаа.
Аажим аажмаар ус бургилан, тэр аяар цэцэгсийн тэргүүн томрон дээшлэн уснаас өндийж эхэллээ. Хамаг бүгд амь, амьсгалаа даран чимээ аниргүйхэн сэтгэл догдлон ширтэнэ.
1,2,3...........гээд л бүхэн өр зүрхэндээ  цэцэгсийн дэлбээнийх нь дэлгэрэх чимээг тоолон тоолсоор л 1000 дахь дэлбээ дэлгэрэхэд цэцэгсийн цомирлог дотроос дахин нэгэн цэцэгс гаран дээш далавчтай мэт дээш хөөрч, тэнгэрт аажуухан гарч орчлон хорвоотой танилцах мэт юм бүхнийг сониучирхан харан ийш тийш дүүлэн ниснэ.

Бүгд д дор бүрдээ яагаад вэ? яагаад вэ? өнөөдөр энэ орчлонд нэгэн цэцэгнээс онцгой охин төрнө гэсэн гэтэл зүгээр л цэцэгнээс цэцэг л төрлөө, юугаараа онцгой гэж бүгд л гайхацгаалаа.

.... орой болтол хүлээсээр, өнөөх цэцэгс харин энэ тэрийг сонирхон ниснэ. Харин охин төрсөнгүй ээ. Бүгд гэр гэртээ харилаа. Харин нэгэн хүү л нулимс дуслуулан амандаа шивнэсээр л байв. Тэрээр би чамд амалсан, чи ч бас надад амалсан, "...мянга мянган жилийн дараа оддын тоосон дунд уулзахдаа цэцэгсийн дундаас нэгнийгээ ольё. " хэмээн тэнгэрт, дэлхийд, оддын чуулганд , орчлон ертөнцөд амалсан шүү дээ хэмээн амандаа бувтнан нулимс дуслуулан сөхрөн суусаар л байлаа.

.... Шөнө боллоо. Түг түмэн одод дуулалдсан тэр нэгэн гайхалтай шөнө хүүгйин хацрыг хэн нэгэн илбэн үнсэх шиг, үсээр нь хэн нэгэн тоглон наадах шиг салхи сэвэлзлээ. Тэгээд тэртээ дээр тэнгэрээс нэгэн бяцхан одны гялбаа оч цацруулан хурдлан ниссээр өглөөхөн мэндэлсэн жигүүрлэн нисэж явсан цэцгийн цомирлог руу шумбан орлоо. Цэцэг дотроосоо гэрэлтэн гэрэлтэн амьсгалж эхэллээ.

.... өмнө нь хэзээ ч сонсогдож байгаагаагүй нэгэн уянгалаг сайхан дуу сонсогдож эхлэв. Энэ дууг сонссон бүхэн энд тэндээс эргэн цуглацгаалаа. Бүгд, бүгд, бүгд,бүгд,бүгд,бүгд, бүгд,бүгд бүрэн гүйцэт бүтнээрээ цуглав. Хамгийн сүүлийнх нь хаалгаар орж ирэх тэр агшинд шинэ өглөө орчлонд ирж, наран гэрэлтэн гарч ирлээ.

Гэрэлтэн гялтганах цэцэгс нэг нэгээр дэлбээгээ нээж эхэллээ. 1,2,3,......1000, 2000,3000... 10000 с хол давсан дэлбээ дэлгэрэх бүрийдээ цэцэгс болон гарч орчлонгийн  хязгаар руу дүүлэн ниссээр байв.

Уянгалаг сайхан дуу, баяр хөөрөнд нь умбасан бүхэн хэр их удсанаа ч мэдсэнгүй. Сая дахь дэлбээг тоолох тэр агшинд цав цагаахан нөмрөгний цаана ямар нэгэн бяцхан амь гэрэлтэж байв.

Алтан нарны цацраг жүгүүрээ дэвэн охины нөмрөгийг авахад гэрэлтсэн бяцхан олтан охин инээд цацруулсаар наминчлан зогсож байв. 

Тиймээ, энэ бол орчлон ертөнцийн, хорвоо, гариг эрхисийн, галактикийн урсгалын амин сүнс болсон шинэ ертөнцийн анхдагч Бурхадын охин мэндэлсэн нь тэр байв.

Бүгд, бүгд,бүгд баясан хөөрөн, бүгд,бүгд,бүгд ерөөл хэлэлцэн жаргалдаа ташуурна. Энэ ертөнцийн жаргалангийн чимээ орчлонгийн зүрхийг уяраан жаргалын дээдэд умбуулнам.

Өдөр бүхэн, мөч хором бүхэнд гайхамшиг дэлгэрч байдаг бидний жаахан дэлхий орчлон ертөнцийн амин сүнс аж. 

Эх дэлхий минь таньдаа мөргөмү. Шинэ өглөө, шинэ өдөр, шинэ он, шинэ зуун, шинэ ертөнц энэ орчлонд мэндэллээ. 

Баярлалаа. Шинэ он, шинэ өдөр минь.

гайхамшигаар дүүрэн он жилүүд айсуй. Гайхалтай сайхан жаргал, баяр хөөр аясуй.
Гэрэлтэн гялтганах гэгээн мөрөөдлийн минь биелэл , оршнол айсуй.  Гэмгүйхэн цагаахан, халуун дулаан  итгэл сэтгэл айсуй. 
Мянга мянган жилийн нөхөрлөл айсуй. Сая живаа жилийн тоологдошгүй удаан жаргалангийн эрин зуун галав тэргүүтэн айсуй. 

Бурхад хүмүүний зүрхэнд мэндэлцгээж байна. Бурхад хүмүүнтэй анд болцгоож байна. Бурхад бидэнтэй наадаж байна. Бид хязгааргүй жаргаланд умбан умбан жарганам.

Аз жаргалын өлгий,
 Аяа миний эх дэлхий.мину

УБ хот бага тойруу
2017,01,01


No comments:

Post a Comment

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам