тэр нэгэн шинэ жил

Энэ өгүүллэгийг  би 2009 онд бнчиж байж билээ. Тэр өдөр охин маань тоглолттой байлаа. Баяр дөхөөд хүүхэд бүр өвөр дүүрэн бэлэгтэй  хацраас нь улаа бутраад л... Тийм дээ, хүүхэд нас гэдэг тэр чигээрээ аз жаргал мөрөөдөл баяр хөөрийн далай байдаг шүү дээ. Гэтэл миний аав бие нь муу байгаа хэрнээ зээ охиныхоо тоглолтыг үзэхээр  үзэгчдийн дунд сууж байсан юм. Би охиноо дагуулаад аав дээр очиж үнсүүллээ.

Тэгтэл аав тэднийг хар даа миний охин минь. Тэдэнд яаж туслах вэ. Чихэр жимс юу байна гээд нулимстай нүдээр өөдөөс минь харсан юм. Би аавын заасан зүг рүү харвал нэг настайвтар ядруудаа эмээ 2 ачаа дагуулсан үзэгчдийн дунд суусан байхыг харсан юм. 

Айл айлын хүүхдүүд шагнуулсан бэлгээ бие биедээ гайхуулж байхад хамар нь халтартсан хөнгөн нимгэн хувцастай тэднийг хараад их өрөвдлөө. Тэгээд гүйж гараад 3 бэлэг авчраад эмээ бас 2 хүүхдэд өгөөд, байсан 10000 төгрөгөө ч бас өгөхөд эмээ маш их баяртай байлаа. Тэгээд  тэр эмээ энэ 2 маань бүр даараад болдоггүй ээ, гадаа явж байтал сайхан ардын дуу  сонсогдоод тэгээд тэсэлгүй ороод иртэл ээжийн минь дуулах дуртай дууг нэг жаахан охин дуулж байдаг юм байна. Тэгээд л бага насаа ээжийгээ санаад нэлээн удаан сууж, овоо ч дулаацлаа. За баярлалаа охин минь үйлс нь дэлгэрч яваг. Бид хэд эртхэн дөхье. Хотоос түлээнд нэмэр болох юм хайж ирсэн биш хөөрхөн тоглолт үздэг байна гэж хэлээд гараад явж билээ.

Аав минь энэ бүхнийг хараад уйлаад л суугаад байсан юм. Манай аав их өрөвчхөн уйланхай хүн л дээ. Ямар сайхан сэтгэлтэй гэж санана. Тэр шөнө нойр хүрдэггүй ээ. Гал тогооныхоо өрөөнд нааш цааш нэлээд холхилоо. Гадаа цас будраад л яаж байга бол тэр эмээ , бас хүүхдүүд гээд л бодсоор...

...бидний жаахан дэлхийд ядарч зүдэрч яваа  нэгнээ сэтгэлийнхээ нүдээр харж чадах чинээгээрээ тус дэм болоосой гэж бодоод энэхүү өгүүллэгийг бичээд аавдаа уншуулсан юм. одоо аав маань бие нь сайн яваа. 

Тийм дээ анд минь шинэ он гарах бүрд бид бүгд өнгөрсөн мөчөө дурсдаг шүү дээ.  Таны сэтгэлд хэн нэгэн байгаа бол түүнийгээ уучлаарай, бас ямар нэгэн байдлаар сэтгэлээсээ туслаарай. Яг одоо танд боломж байгаа бол

чадах чинээгээрээ тусал. сайхан урмын үг ч байсан болно шүү дээ. Хайртай хүмүүсээ уучил, бас урам хайрла. 

...танд шинэ оны мэнд хүргье.

Он гарахаас өмнө та хэн нэгнийг баярлуулна гэдэгт найдаж байна.

Таны андаас....


тэр нэгэн шинэ жил
өгүүллэг

Өнөөдөр шинэ жилийн баярын өдөр.
Байдаг л нэгэн баярын ажиллагаа. Дэгжин хүүхнүүд дэлдгэнэсэн залуус, нэгэн хэмнэлээр бүгд л бие биедээ хэлдэг л тэр хэдэн үгнүүдээ чулуудан, хэн нэгэнд тал засан эсвэл хэн нэгэнд сайхан харагдахыг дор бүхнээ хичээх нь инээдтэй. Одоо яая гэхэв бусдынхаа жишгийг дагаад заавал очих шаардлагатай. Тольны өмнө өөрийгөө харж зогсохдоо дэгжин дажгүй залуу харагдаж байгаа хэдий ч надад баярлан хөөрсөн догдолсон ямар ч мэдрэмж алга. Би гарлаа.

Замын түгжээнд жолооч маань ундууцна. Харин миний хувьд юм бодох сайхан боломж. Гадаа жавар тачигнана. Цасан ширхэг нэг нэгээр алгуурхан бууна. Аргагүй ч үгүй юм уу даа одоо чинь өвөл шүү дээ.

… Нээрээ би бага байхдаа шинэ жилийн баярыг мөн ч их хүлээдэгсэн. Тэр шажигнасан цаасан уутнаас нэг ширхэг алим, нэг ширхэг мандарин, нэгээс хоёр ширхэг чихэр, гадаадын гоё гялалзсан цаастай чихэр хоёроос гурван ширхэг байдаг байлаа. Энэ бэлэг маань хичнээн эрхэм, үнэр нь мөн ч сайхан байж билээ. Одоо бодоход нэг их зүйл байгаагүй ч тухайн үед бол юугаар ч солишгүй эрхэм зүйл байсансан.
Онц сурлагатан хүүхдүүд овоо хэдэн бэлэгтэй болчихно тэгээд ч ганган арай их бэлэгтэй ууттай ирцгээдэгсэн.
Тээр жил манай ангийн нэг хүү бид хоёр бусдаасаа харамлаж байж мандарин алимнуудаа муутгачихаад зөндөө их уйлж билээ Инээдтэй юм юунд нь тэгэж их уйлсан юм болоо би. Хн

Манай машин замын түгжээнд ороод л наашаа ч үгүй, цаашаа ч үгүй зогсож байна. Дэлгүүрийн үүдэнд хоёр жаахан хүүхэд хүмүүсийн хөлд тээр болон нааш цаашаа хөлхөх хүмүүст адлагдан зогсоно. Тэр хоёрыг ажиж байтал машин маань цааш хөдлөн одлоо.
… Энд тэндээс элдэв янзын үнэртэн ханхална. Нүүрэн дээрээ нүүр зурсан хиймэл инээмсэглэл тодруулсан хүмүүс дохилзон бөхөлзөнө. Баяр дундаа орж байна. Ашгүй бэлэг гардуулах цаг боллоо. Энэ бол миний хувьд баяр өндөрлөж байгаагийн шинж . Ээлж ээлжээр хүмүүс ирж бэлгээ, шагналаа авна. Би гарын нь атган итгэл хүлээлгэсэн хүний дүр үзүүлэн инээмсэглэж зогсоно. Бушуу дуусаасай харих минь.
Манайх хэдэн ч ажилчинтай, ажил юу ч болж байгаа юм. Одоо би энэ талаар бодохоо байж дээ. Хүн ер нь нэг зөв бизнесээ бариад авсан цагт хүссэн хүсээгүй мөнгө өөрөө орж ирээд л байдаг юм. Үүнд би хэдий нь дасчээ.
Оны шилдэг ажилчин тэр шагналаа ирж авна уу гэж зарлах нь сонсогдоно. Гэтэл хэнд үл анзаарагдам намхан нуруутай дунд хэрийн насны хүн надаас шагнал гардаж авлаа. Тэрээр маш их баярлаж догдолсон дээр нь чин сэтгэлээсээ инээмсэглэл тодруулан,нулимстай нүдээрээ над руу хараад “баярлалаа ах нь та нарынхаа төлөө улам сайн ажиллах болно. Муу аавдаа бэлгээ аваачиж өгнөө” гээд бэлгээ хоёр гардан аван тэргүүндээ адис хүртээнэ.Би түүнд баяр хүргэн гарыг нь атгах үед итгэл илч төөнөсөн халуун хөлстэй гар, чин сэтгэлийн баярласан харц, итгэл дүүрэн урам зориг бахархал нь надад миний бага насны хайртай хүнийг минь санагдуулах нь хачирхалтай.

Энэ олон жилүүдийн турш би энэ л харц, энэ л итгэл, энэ л халуун дулаан хайрыг хайгаад байсан юм байж. Бага байхад минь өвөр дээрээ суулган эрхлүүлдэг өвөө минь, модоор жижигхээн морь хийж өгөөд миний хүү Монголын гарамгай жанжин болно тэгээд цэргүүдээ хайрлан энэрч байх хэрэгтэй шүү тэд чинь эх орныхоо төлөө амиа алдараа өгөөд гавъяа нэхдэггүй баатрууд юм шүү гээд л жанжин намайг тэнгэр өөд өргөн гэрэлд хүргэх гэж хичээдэг байж билээ. Намайг жанжин болж тоглоход өвөө минь их баярладаг байсан даа. Энэ олон он жилүүдийн уртад би хайртай бүхнээсээ алслан одсон байх юм. Энд энэ баяр хөөр цалгин байгаа ч миний хувьд баяр баясгалан минь биш байлаа.Би гармаар байна.Би гармаар байна. Би гадагшаа гараад байдаг хурдаараа гүйлээ. Гэр лүүгээ өвөө рүүгээ гүйлээ. Сэтгэл онгойгоод сайхан байна, гүйх ийм сайхан юм байж ээ. Манай гэрийн хажууд байдаг нөгөө дэлгүүрийн гадаа өнөө хоёр хүүхэд сууж байлаа. Би дэргэд нь амьсгаагаа даран чимээгүйхэн дөхөж очлоо. Дүү нь “ахаа би даараад байна аа бас өлсөөд байна” гэхэд ах нь дүүгийхээ муу уранхай гутлыг тайлан хөл нүцгэлэн цээжээ яран дүүгийнхээ жаахан хөлийг гэдсэндээ хийн дүү рүүгээ инээмсэглэл тодруулан “одоо яаж байна дулаацаж байна уу миний хөөрхөн хамгаас хөөрхөн дүүминь, ах нь дүүдээ хайртай , удахгүй зун болно тэгэхээр нь ах нь дүүдээ зөндөө их амттай идэх юм авч өгнө тэгээд миний дүү сайн идэж авна шүү за” гэхэд дүү нь ахынхаа үгэнд цадан “за ахаа тэгэхдээ даараад байна, өлсөөд байна аа” гэж уйлагнахад “миний дүү уйлж болохгүй шүү тэгвэл хүмүүс муу жаал байна гээд миний дүүд чихэр өгөхгүй” гэхэд жаахан дүү нь нусаа татан хэрэндээ л хичээх аж. Ах нь голоо тасартал даарч байгаа ч дүүдээ жаахан ч болов илчээ өгөх гэж хичээн чин сэтгэлээсээ энэрэн асран буйн тэднийг хараад би тэссэнгүй уйлж орхилоо. Тэгээд тэр хоёр дээр очин тэврэн авлаа. Би та нарын ах чинь байна, хамаатан ах нь байна. Та хоёрыг зөндөө их эрлээ. Одоо хэдүүлээ харьцгаая гэхэд ах нь яавал ч яаг гэсэн янзтай нусаа татан дүүгийнхээ гутлыг өмсүүлэхдээ энэ гоё ах үнэн хэлсэн болов уу яанаа явчих бий дээ хэмээн сандран яарна. Би хүрмээ тайлан бага дүүд нь нөмөргөн өлгийдөж ахынх нь гэр энүүхэнд бий хэмээн бид хэд яаравчлан жавар сөрөн алхлаа. Гадаа ийм хүйтэн байдаг, гар ингэж их даардаг юм байх дээ ийм жаахан амьтнаас ямар их тэвчээр, хайр энэрэл гарч байгааг уяран бодон байтал би гэртээ хэдий нь ирсэн байлаа.

Гал тогооныхоо өрөөнд оруулан халуун сүү буцалган өглөө. Тэгээд амттай гэсэн бүхнээ тэр хоёрын өмнө авчирч өрөхөд ямарч яарсан шинжгүй маш их баяр талархалтайгаар инээмсэглэл дүүрэн амтархан идэж буй тэднийг хараад хорвоо ямар хатуу юм бэ ийм жаахан хүүхдүүд яаж энэ дүн өвлөөр ямар их тэнхээ заан тэвчинэ вэ хэмээн бодож байтал ах нь “та яагаад ганцаараа амьдардаг юм бэ, та манай хамаатан ах биш шүү дээ, тэгэхдээ танд маш их баярлалаа, Би өнөөдөр дүүдээ амттай юм зөндөө өгнө гэж амлаж байсан юм. Ахаа та Бурханы үгийг сонсоод тэгээд бид хоёрт тусалж байгаа юм уу. Бид хоёр жаахан дулаацаж байгаад гарнаа. Танд түвэг удахгүй ээ. Ийм гоё айлд анх удаагаа л орж үзэж байна. Гадаа ийм хүйтэн байхад бас гэртээ нүцгэн суугаад дулаахан байж болдог гэсэн үнэн юм байна аа. Би том болоод дүүдээ байр авч өгнө. Дүү бид хоёр сайхан амьдарнаа ахаа” гээд л том хүн шиг хэвлүүхэн хүүрнэж гарлаа. Миний өхөөрдөх хайрлах, бас бахархах сэтгэл төрөн аргагүй л монгол цустай отогтой бардам ухаантай сайн хүү байна гэж талархан байлаа.

Миний дүү хэдэн настай бэ, дүү нь хэдтэй юм гэхэд би долоотой, дүү хоёр хагастай. Манай ээж их сайхан ухаантай хүн байсан. Манай гэр байдаг л даа даанч дүүгийн минь аав манайх биш болгочихсон. Ээжийг өнгөрсний дараа байргүй дээр нь аав биднийг тоохоо болсон . Хүмүүс дүүгийн аавыг аавынх руу явсан гэж хэлж байхыг нь сонссон. Дүүгийн аав уг ажил хийгээд бид нар гэртээ байсан бол сайхан л байх байсан. Даанч ийм болчихсон. Ээжийгээ их санадаг юм. Дүүгээ сайн хүн болгоно доо ямар ч байсан.” гээд л том хүн шиг хэвлүүхэн ярих нь өхөөрдмөөр. Өдий насны хүүхэд ээж аавдаа эрхлээд байж байхад харин энэ бяцхан хүү өөрөөсөө томдсон хэрсүү ухаанаар амьдралд хөлөө олж ядан явах юм даа.

Бага дүү нь хоол цай идээд дулаан гэрт орж ирсэн болоод тэрүү нозоорон унтах гээд эвшээнэ. Би ахаас нь миний дүү ах нь бас л та хоёр шиг өнчин хүн шүү дээ. Өвөөгөөсөө өөр хэнийг ч мэдэхгүй тийм болохоор миний хоёр дүү ахынхаа хүүхэд болооч гурвуулаа сайхан амьдарч болно шүү дээ. Эр улс байна. Шинэ он гарч байна. Тэгээд бие биендээ хань болоод сайхан амьдаръя тэгэх үү гэхэд ах нь “ Ахаа би танд итгэж байна. Яагаад гэвэл таны нүд миний ээжийн нүд шиг намайг хайрлан харж байсныг ажсан юм. Тэгээд би сая яг энд таны өгсөн сүүг ууж байхдаа Бурхан минь надад туслаач энэ их сайн хүн байна. Миний аав болгож өгөөч гэж гуйсан юм. Баярлалаа аа, ахаа, ааваа та миний ээж-аав шүү гээд чангаас чанга тэврэн авч эхэр татан уйллаа. Би ч бас уйлж байна. Энэ жилийн шинэ жилийн,энэ өдөр, энэ насны минь энэ амьдралын минь хамгийн сайхан шинэ жил болж байна. Хорвоо минь баярлалаа. Миний монгол цус, монгол омогшил, хүнд хатуу цагт харь нэгэнд сөхөрдөггүй, хатуужин чангардаг хатан зоригт тань мөхийн мөргөмү монгол омогшил минь.

…Амьдрал үргэлжилсээр, аз жаргалыг би та бид бүгдээрээ үлгэр мэт амар амгалангаар цогцлооном.

Он гараад хэд хонолоо. Би хоёр дүүтэй ч гэх үү хүүтэй ч гэх үү нэг тийм нэг их баян хүн болчихлоо энэ жил. Анх удаагаа гэрт минь хүүхэд үймэлдэж, инээд хөөрөөр цалгин, тэдэндээ зориулан дэлгүүрээс хэрэгтэй бүхнийг нь цуглуулаад цаг хугацааг хурдан өнгөрөөжээ.
Манай хоёрын талаарх цуглуулсан мэдээллийг үзэж байгаад нүдэнд дулаахан бүсгүй хоёр залуугийн хамт авхуулсан зураг яагаад ч юм дотно санагдана. Би том дүүгээ дуудан тэр зургийг үзүүллээ. Тэрээр аав ээж бас дүүгийн аав гэж заангаа нээрээ энэ зургийг харсан чинь ээжийгээ амьд байгаа тэгээд над руу харан инээж байна гэж бодлоо гээд нүдэндээ нулимсаа цийлэлцүүлэв. Би том хүүгийнхээ духыг үнэрлэн одоо бүх зүйл сайхан болноо ээж нь чамайг сайн байгаа болохоор л чамд зориулаад инээж дээ миний хүү. За одоо дүүгээ хувцасла гурвуулаа нэг юманд явна одоо машин ирж яваа хурдал гэлээ.

Гадаа идэр ес ид тачигнан явган цасан шуурга шуурна. Бид гурав яаравчлан машин ругаа гүйлдлээ. Бага хүү маань жижигхэн цагаан баавгай шиг амьтан болж. Ухаан орохын цагаан өнгө мэддэггүй байсан хүн шиг тэгээд ийм хөөрхөн ганган байгаадаа ичингүйрэн инээмсэглэл тодруулан би цагаан баавгай би аз жаргалын цагаан баавгай хэмээн шулганана. Ах нь баяртай нүдээр дүүгээ харан тэгээд надад наалдан би хорвоогийн хамгийн азтай хүн надад хөөрхөн дүү минь бас уул шиг түшигтэй та байна. Би сайн хүн болно тэгээд таныг баярлуулнаа хэмээн чихэнд минь шивнэлээ.

…Бид хэд алгуурхан явсаар нэгэн байшингийн үүдэнд ирлээ. Том хүү маань энэ чинь манай байр байна ш дээ. Манай гэр тэр дээд давхарт нь байдаг байсан. Энэ манай тоглоомын талбай байна. Тэр нөгөө манай найз байна гээд заав. Тэр зүг рүү нь харвал хэн ч алга . Би аль вэ тэр найз чинь гэхэд Банхаар банхаар гэх чимээнээр хаанаас гараад ирэв гэмээр том нохой давхин ирэн сүүлээ шарван цомцойн суув. Манай хоёр тэр банхар хэмээх нохойтойгоо цасан дээр тоглож гарлаа. Тэгээд цан хүүрэг савсуулсан бөөн баяр хөөр болсон гүйж ирээд энэ манай банхар танилц манай найз байгаа юм. Дүү бид хоёрыг олон удаа аварч байсан их ухаантай нохой, бас их дулаахан бид гурав чинь найзууд байхгүй юу гэлээ. Би банхарын духыг илэхэд тэрээр баясан байгаа нь илт. Сайн нохой байна. Манай хэдэд тусалж байсанд баярлалаа гэхэд хав хав хэмээн цуурайттал хуцав.

За хэдүүлээ ийшээ нэг айлд ирж байгаа юм явъя гэхэд том хүү маань тээнэгэлзэн хоцорсоноо намайг хараад за гээд урд гаран гүйсээр гэрийнхээ хаалган дээр очиж жижигхэн хөлөөрөө өшиглөж гарлаа.

Хаалганы цаанаас одоохон одоохон гэсэн дуу гарч хаалга нээгдлээ. Манай хоёр хүү ааваа ааваа хэмээн аавынхаа хүзүүнээс зүүгдэцгээв. Тэгээд за дотогшоо ор энэ хүмүүсийг гэртээ оруул миний хүүхдүүд гэхэд том хүү маань над руу нэг дүүгийнхээ аав руу нэг харснаа хүмүүсийг гэртээ оруулан хаалгаа чанга гэгч нь хаав.

Хүүхдүүд гэрээр гүйлдэн өрөөнүүдээ нэг бүрчлэн шалгаснаа ааваа манайх их сайхан айл болсон байна, ааваа та их цалин авдаг ажилд орно гэдэг байсан тэгээд тэр ажилдаа орсон юм уу хэмээхэд тиймээ гэртээ ирсэн сайхан байна уу гэсээр инээмсэглэл тодруулан баярлалаа гэх шиг над руу харан ийшээ суу цай уу хэмээн урилаа.

Гэрээ маш даруухан бас хүнд хэрэгцээтэй бүхнээр тохижуулж, тэгээд өөдөөс харсан хананд миний түрүүний гэртээ үзэж байсан зургийг томоор угаалгаад залсан байлаа.

Тэгээд надад цай авчирч өгөөд дүү минь чамдаа ах нь чин сэтгэлээсээ талархаж байна. Хүний амьдрал гэдэг тэр шигээрээ л кино шиг байх юм. Өнгөрсөн он жилүүдэд ах нь их олон зүйлийг үзэж тууллаа. Одоо бодоод байхад миний амьдралд саараасаа сайн хүмүүс нь их байж бие биендээ дэм тус өгч байсан байх юм. Эр хүн уйлдаггүй гэдэг өнөөдөр ах нь баярласан сэтгэлээсээ дүүдээ зориулаад нэг зүйл бэлдсэн байгаа гээд цаад өрөөнөөсөө цагаан хадгаар толгойг нь ороосон их гарын морин хуур гарган ирээд сандал дээр тухлан суугаад ах нь сэтгэлийнхээ угаас талархаж байгаа өчүүхэн илэрхийлэл юм шүү би сайн хуурдахгүй байж мэднэ гэхдээ ах нь дүүдээ зориулж байна даа гээд нулимсаа арчин хуурдаж эхлэв.

Хуурын чимээнээр хүүхдүүд маань ирээд томоотой нь аргагүй чих тавин суув. Миний сэтгэл хөвсөлзөн алтан шаргал говийн элсэн дээгүүр хөл нүцгэн гүйж зэрэглээн дундаас нь миний хэзээ ч харж байгаагүй ижий минь ирээд илбэн таалах шиг сэтгэл санаа минь уяран баясан хөвөн хөөрч байлаа.

Том халзан духтай дүрлэгэр алаг нүднээс нь итгэлийн гал бадамлан инээд цацруулан хуурдан буй түүнийг хараад зовлон дундаас зол жаргалыг шүүрдэн авч зоригоо чангалан дээш бүр дээш хязгаарын чанад руу тэмүүлдэг монгол эр хүний холч ухааныг харах шиг боллоо.
Хуурдаж дуусаад за дүү минь ах нь үүнийг дүүдээ зориулан сэтгэлээ гарган байж урласан юм шүү. Монгол хүн морьтойгоо байхад дэлхийн талыг туулж морин хууртайгаа байхад сэтгэлийн итгэлийн галтайгаа байж чаддаг юм шүү дээ хүн байж чадсанд монгол эр хүн байж чадсан чинь талархаж байна. Бас хийсэн хийх гэж байгаа бүх зүйлд чинь талархаж байна. Ийм сайхан хүмүүс байхад миний монгол хөгжинө гэсэн үг шүү дээ. Баярлалаа миний дүү май гээд надад морин хуураа өгөв. Би хуурын хөвчис нь анирласан хэвээр байгаа тэр хүчирхэг хуурыг тэргүүнээ залан гялайлай хэмээн амандаа шивнэлээ.

За миний дүү суу ах нь өнөөдөр туйлын баяртай байна. Шинэ он гарсны дараахан танай туслах гэж хүн над дээр ирж уулзсан. Тэгээд миний хоёр хүүхдийн талаар ярьж, удахгүй намайг гаргаж авна, та хүлээж байгаарай бүх зүйлийн учир тайлагдсан гэхийг сонсоод баярлахын дээдээр баярласан. Тэгээд чамайг ирэхээс өмнө чиний явуулсан мөнгөөр гэрээ тохижуулаад та хэдийгээ ирэхийг тэсэн ядан хүлээж суулаа. Хүлээх гэдэг ийм сайхан байдаг байж. Тиймээ ах нь дүүдээ маш их баярлаж байна. Итгэлийг нь алдахгүй ээ ах нь гэв.
Би хариуд нь тиймээ би ч гэсэн таниас өөрцгүй баяртай байна. Сайхан ахтай дүү нартай, хүүхдүүдтэй ч боллоо. Бас нэг найзтай ч боллоо. Энэ банхар нээрээ ухаантай нохой байна шүү гэхэд хөөрхий дөө манай хэд ч их зовсон доо. Одоо жаргах цаг ирж байнаа сайхан байна гэхэд Ахаа танаас нэг гуйх юм байна гэхэд юу юм болдоо чадах зүйл байвал туслалгүй яахав гэхэд дүү нь удаан хугацаагаар ажил ажил гэж гүйсээр байгаад өөртөө ерөөсөө цаг гаргаж байгаагүй юм байна, тэгээд хоёр хүүгээ аваад эх орныхоо болон дэлхийн зарим орнуудаар явах гээд төлөвлөсөн байгаа та намайг иртэл миний ажлыг хийж байгаач гэж гуйх гэсэн юм гэлээ. За чи хэрвээ итгэж байгаа бол би ямар ч байсан итгэлийг чинь хөсөрдүүлэхгүй ээ гэхэд туслахын авчирсан албан бичиг дээр гарын үсгээ зурж эзнийг бүх цаг хугацаанд орлох бүрэн эрх бүхий батламж байлаа. Айх шиг , бас сүрдэх шиг амьдрал аргагүй сүр хүчээ харуулж байна даа. Бид хоёр хүүхдүүдээ өргөн тэвэрч аз жаргалтайгаар дөрвүүлээ толгойгоо нийлүүлэн эргэлдэн бүжин инээн баясан байлаа.

… тэр жилийн тэр нэгэн шинэ жил, тэр нэгэн жаргалтай мөчүүд миний амьдралыг сайн сайхан гольдрол руу минь оруулж өгч билээ. Тэр цагаас хойш дүү бид хоёр хоёр буурайнхаа буянаар даарч хөрөхийг үзсэнгүй дээ. Хүний амьдрал тэр чигээрээ хайр энэрэл, халамж нигүүлсэлээр дүүрэн байж хүн итгэж зүтгэж найдаж байхад хүн хүндээ байгаль дэлхийдээ ямар их гайхалтай зүйл өгч бүтээж болдогийг мэддэг болсон юм. Өвөө нь одоо аз жаргалтай баяр баясгалантай амьдралд хайртай байгаа минь миний аавын минь ач гавъяа юм шүү дээ.

Жил бүрийн шинэ жилийн баяр болох тэр мөчид аав дүү бид гурвын анх уулзсан тэр дэлгүүрийн үүдэнд жаварт хайруулан зогсох би дуртай. Хүү минь хүнийг сайхан муухай, хиртэй хувцастай гэж битгий голж шилж бай, даахин дор эр өсөж өндийж атгахан зүрхэнд нь эх орон нь хамтдаа цохилж байдгийг өвөө нь мэддэг болсон юм шүү дээ тэр цагаас хойш.

Би одоо болтол өнөө хуучин байшиндаа амьдарсаар л байна. Нандин дурсамж минь навтгар энэ байшинд минь байдаг болоод л тэр. Байшингийн минь хөндийн адарт зөндөө ном хураалтаастай байдагсан. Тээр жил дүү бид хоёр даарч хөрч явахдаа муу банхартайгаа гурвуулаа байшингийнхаа адарт дулаацан өр зүрхний минь дор миний гэр орон бий, ядуу буурай хүмүүс траншей орц хонгил гээд л харанхуй дулаан бүхэн рүү шигдэж байхад би тийм жаахан байсан мөртлөө хэцүү хүйтэн ч гэлээ гэрэл гэгээ өөд тэнгэр өөд тэмүүлэн тэсвэрлэн тэмцэж байсандаа баярладаг юм.

Дүү бид хоёрыг гүйлга гуйгаад сууж байхад нэг удаа даруухан хувцасласан эгч ирээд миний хоёр дүү эгчид нь та хоёрт илүүчлэх зүйл алгаа гэхдээ баяр болж байна шүү дээ май энэ ганцхан чихрийг ав даа хуваагаад ид гээд хайр бүхий харан харан одож билээ. Нээрээ тэр чихэр маш гоё амттай байсансан. Муу дүүгийн минь аав их ухаалаг тэсвэр тэвчээртэй хүн байж дээ. Анхны хайртаа анддаа алдчихаад тэдэндээ сайныг ерөөн эр цэргийн албанд яваад дараа нь эх орноосоо хол ажил хийгээд явж байхад нь анхны хайрт нь ханиасаа салаад нялх хоёрын хоёр хүүхэдтэй харж хандах хүнгүй өвчтэй хүнд хэцүү байгааг дуулаад хайртай хүнийхээ төлөө, андынхаа хүүхдүүдийг хүн хийхийн төлөө өөрийгөө ч мартан бидэнд бүхнээ зориулсан юм байна лээ эвий минь. Тэгэхэд би бага байхдаа энэ хүн л ээжээр дүүг гаргуулах гэж зовоогоод тэгээд бас биднийг гэр оронгүй болголоо гэж бодсонсон. Гэтэл ээжийн минь ангийн анд нь ээжээс байшингын ордерыг нь хуурч авч яваад эцэст нь муу аав минь учрыг нь олох санаатай очиж нударганы амт үзүүлсэн юм байж. Тэгээд танил талгүй хүн яах вэ эрх мэдэлтний гүтгэлгэнд өртөж аавынд байхад нь миний тэнгэр тэтгэсэн аав гаргаж авч бидний амьдрал хувь заяагаар холбогдсон учир тэр байж дээ.

Аяа амьдрал үнэхээр сайхан юм шүү үр хүүхдүүд минь хайр хэмээх энэ дөрөвхөн үзгэнд хан хорвоо тэр чигээрээ багтдаг юм шүү дээ.
…Гадаа цас будран бууж байна. Тэр нэгэн жилийн тэр нэгэн шинэ жил өр зүрхэнд минь одоо болтол уяатай. Баярлалаа байгаль дэлхий минь, баярлалаа хорвоо минь миний сайхан аавуудад миний мэндийг хүргээрэй. Хүү нь одоо өвөө болсоон. Өнөр өтгөн сайхан амьдарч байна. Буянтай буурлууд минь та нартаа мөнхөд сөхөрнөм. Монгол омогшил минь та нараараа бахархаж байна.

Ум сайн амгалан болтугай.

1 comment:

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй

Тэнгэрт асах түм буман одод

Сэтгэлд бадамлах хязгааргүй жаргалын тэмүүлэл

Итгэлд улалзах халуун дулаан илч

Эх нутгаадаа гүйсэн мөнхийн аргамжаатай оршихуй


Аргалын утаа суунаглан суунаглан цогшихуй яа

Ардын дууны шуранхай уул талыг дамжин цуурайтнам

Асгарсан дусал бүхнээрээ амиа өргөдөг хорвоод

Аяа Монгол хүмүүн хэмээгдэх нь жаргалын дээд гэнэм


Хадган хөх Тэнгэр Та, эцгийн минь дүрд хувилаад

Хаашаа ч намайг очсон халамжлан энэрч байнам

Нутгийн минь хөх салхи нууцхан хүслээ дайгаад

Нэвширтэл орох борооноор нэрийг минь үглэн харанга дэлдэнэ


Зүрхний минь амар амгаланд ээжийн минь өргөсөн сүү бий

Зүүдний минь баяр жаргаланд зэргэлээн дундах хулангийн тоос бий

Талархалын тарни минь таньтай хамт бий эх нутаг минь

Таны төлөө би энд ирсэн юм, би монголынхоо төлөө шатнам